“Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачилга гарган, нутгийн уран бүтээлчид санаачлагыг дэмжин орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн байгаа билээ. 

Таван хүүхэдтэй, хэдхэн хоногийн өмнө зургаа дахь хүүгээ тосч авсан “Болор цом”-ын эзэн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш хийсэн, хотод суурьшаад удаагүй учир орон сууцтай болж амжаагүй байгаа юм.

Тиймээс түүнийг орон сууцтай болгох аяныг амжилттай өрнүүлж, Завхан нутгийн уран бүтээлчид нутагтаа хандивын тоглолт хийсэн. Одоогоор 40 сая төгрөг цугласан байгаа бөгөөд, тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.  

Ийнхүү хоёр өрөө байрны мөнгө цуглуулсан тэд сар шинээс өмнө байранд нь оруулна гэдгээ ч хэлсэн байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anguuch 2019-01-22 02:50:48
    Сартуул хэр хүмүүс вэ.эмэгтэйчүүд нь ааш муутай байхаа
    103.26.195.4
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2019-01-22 02:29:52
    ямар ч байсан сайхан юм, бусад аймаг, бусад мэргэжил, бусад найзууд, бусад муу хэлэгдэгчид, бусад хүмүүс, бусдыг хэлэгчид өөрсдөө энэ бүхнийг харж баярлаг
    202.5.202.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-01-21 11:22:49
    Болоо ш дээ.
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-21 10:34:59
    Завханы хөөрүү сартуулууд ингэх л хэрэгтэй. Тэгээд зогс.Балдууш ныхан шүлэг. Талархлын шүлэг Явуу байтугай, Мөнхбатын шүлгэнд ч хүрэхгүйл байна
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах