“Банкны хөгжил-95 жил” аян зарлалаа

2019 онд Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн тохиож байна. Уг өдрийг зургадугаар сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус тэмдэглэлт ойг угтаж,  Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар  “Банкны хөгжил -95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болж,  аяны нээлтийг өнөөдөр ёслол төгөлдөр нээлээ.

Аяны нээлтэд Монгол Улс дахь Олон Улсын санхүүгийн байгууллагууд мөн нийт арилжааны банкны төлөөлөл оролцож, энэхүү аянд нэгдэн хамтран хэрэгжүүлэхээр болж байна.


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банкны хөгжил -95” аяны нээлтэд зориулж хэлсэн үгэндээ, 1924 онд Зөвлөлт Орос Улстай хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг Нийслэл хүрээнд байгуулснаар манай улсад нэг шатлалт банкны тогтолцоо үүсч, түүнээс хойш  70 шахам  жилийн дараа буюу 1991 онд хоёр шатлалтай  тогтолцоонд шилжиж, орчин үеийн банк үүссэнийг юуны өмнө дурдаад, банкны салбар хамгийн хурдтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд    манай орны эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур, дэд бүтэц  болж байгааг онцлон цаашид тулгарч буй сорилтуудыг даван туулахад бүх нийтийн оролцоо чухал тул энэхүү аяныг хэрэгжүүлэх болсныг цохон тэмдэглэв.

Аян хэрэгжих хугацаанд иргэд харилцагчдад чиглэсэн арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм. Мөн ойг угтсан эрдэм шинжилгээний бага хурлууд, сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулах аж.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.