Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Архангай аймгуудад нэмэх градус хүрч дулаарчээ
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, Увсын Улаангомд 1.0 мм, Малчинд 0.3 мм бага зэргийн цас орсон байна. Хамгийн их нь Ховдын Дунд-Уст 1.0мм, Баян-Өлгийн Баяннуурт 1.0мм.  Увсын Улаангомд 1.0мм, Өмнөговьд 0.5 мм, Өндөрхангайд 0.3 мм , Малчинд 0.3 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларсан. Зарим газраар өдөртөө нэмэх градус хүрч дулаарсан. Тухайлбал 19-нд Өвөрхангайн Арвайхээрд +2, Хархоринд +3 градус, Архангайн Цэцэрлэгт +1 градус, дулаан байсан байна. Шөнөдөө мөн хүйтний эрч сулавтар долоо хоног байлаа. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-42 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -18...-23 градус, бусад нутгаар -21...-26 градус  хүйтэн байв. 

Салхины тухайд 7 хоногийн сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр,  Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.  ​​

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд цас ороогүй байна. Хугацааны эхээр хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 23-28  градус, өдөртөө хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч 8-10 градус, бусад хугацаанд  10-15 градус  хүйтэн  байв.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.