УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг шийдвэр гаргаж, “УИХ өөрөө тарж, ээлжит сонгуулийг яаралтай зарлах” тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан байна. Энэ хавар УИХ-ыг тарааж, яаралтай ээлжит бус сонгуулийг зарлах хэрэгтэй. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Магадгүй бид эцсийн удаа гарын үсэг зурсан байх. Дахиад ямар нэг зүйлд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь МАН-ын асуудал. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд явж байгаа нь зүйтэй. УИХ хуулийн хугацаанд хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой гэсэн байр суурин дээр байна” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн