Чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна

Өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийж байна. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож байна. Үүнд.

Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /57 кг/, Э.Ням-Очир /61 кг/, Гавьяат тамирчин Г.Мандахнаран /65 кг/, олон улсын хэмжээний мастер Б. Анхбаяр /70 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/, Ж. Чулуунбат /125 кг/ нар багтсан байна.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат ажиллаж байна.

ДАШТ энэ сарын 14-ийг дуустал үргэлжилнэ.

Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзэлж Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан юм.  

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.