Морин хуурын чуулгын шинэ бүтээлийн дээжис үзэгчдийн хүртээл болно

Монголын ард түмний цэцэн билэг, саруул ухааны бэлгэдэл болон үүсч хөгжсөн хоёрхон утастай морин хуур хөгжмөөр хорвоогийн бүх л ая эгшиг, айзам хэмнэлийг уянгалуулсаар ирсэн уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан билээ. Жил бүрийн анхны тоглолтоо шинэ содон бүтээлээр нээдэг Морин хуурын чуулга энэ жил Орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн концертоо энэ сарын 25-нд улсын Филармонийн тайзнаа хийх гэж байна.

Концертод хөгжмийн зохиолч Төрийн Соёрхолт Ц.Нацагдорж, Ш.Өлзийбаяр /СТА/, Цэн.Эрдэнэбат /СТА/ нарын өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм. Уламжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнийг цогцлоосон хөгжмийн бүтээлийг сонордохыг хүсвэл улсын Филармонийн концертын танхимыг зориорой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.