Казакстан улсын Алма-Ата хотод Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэлзүйн 15 удгаар олон улсын олимпиад энэ сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Энэхүү олимпиадад АНУ, ОХУ тэргүүтэй 18 улс оролцож, Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар хотын 1-р сургууль, “Эрхэт Эрдэм” бүрэн дунд сургууль, Баянхонгор аймгийн “Алгоритм” сургуулиудын таван багийн нийт 28 сурагч, найман багш оролцжээ.
Үүнээс багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад “Эрхэт эрдэм” дунд сургуулийн захирал, математикийн олимпиадын улсын аварга багш Ч.Сугардорж хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэв. Харин сурагчдаас математикийн олимпиадын төрөлд 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, Физикийн төрөлд 1 мөнгөн медаль, Мэдээлэлзүйн төрөлд 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай байна. Тэд өчигдөр эх орондоо иржээ.
Энэхүү олимпиад нь нэг баг долоон гишүүнтэй байх ба (математикийн төрөлд 3, физикийн төрөлд 2 мэдээлэл зүйн төрөл 2 сурагч) 1 юмуу 2 ахлагч багштай оржээ.
Багш нар казак орос англи хэлний аль нэгээр ярьдаг байх ёстой аж. Харин сурагчид өөрсдийн хэл дээр бодож өрсөлджээ. Багийн оноо болон хувийн оноогоор тус тусад нь жагсааж байр эзлүүлсэн байна.
Жаутыковын олимпиадын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.izho.kz сайтаас авч болно.

О.Гэрэл
Оллоо.mn