Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд түрүүлжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ.  Тодруулбал, тэрбээр Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан "International Theatre 2019" наадмын  нэг хүний жүжгийн төрөлд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлсэн байна.

Б.Одончимэг энэ тухайгаа “Нэгдүгээр шатандаа нэг хүний төрөлд гол төлөөлөгч болсон. Харин хоёрдугаар шатандаа нэг хүний жүжгийн Физикл төрлийн төлөөлөгч болсондоо маш их баяртай байна. Намайг явахад дэмжсэн театрын хамт олон, Гэгээн муза академийн хамт олонд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.






Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.