Ерөнхий сайд хийгээд 36 лицензтэй Н.Номтойбаяр гишүүн хоёрын хооронд дахь тулаан үргэлжилсээр байна. Монгол төрийн баялаг бүхий орд газарт эзэн суусан эрхэм гишүүн, төрийн өмчийг төрдөө буцааж авна хэмээн ам гарсан Ерөнхий сайд хоёрын энэ ширүүн тулааны ялагч хэн байх вэ?
Н.Номтойбаяр гишүүн одоогоос сар шахам хугацааны өмнө Ерөнхий сайдтай шүүхийн танхимд уулзана хэмээн мэдэгдсэн. Энэ нь Ерөнхий сайд “”Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш монголын ард түмний өмч. Хууль бус гэж би ойлгож байгаа. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. “Цагаан суврага”-ын ордоо ард түмэнд буцаагаад өг” гэж хэлснээс үүдэлтэй. Гэхдээ Н.Номтойбаяр гишүүн хараахан Ерөнхий сайдад хаяглан шүүхэд гомдол гаргаагүй бололтой. Энэ тухай тэдний хэн нь ч ам ангайсангүй. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд газрын баялгаар баяжсан олигархиудтай хатуу тэмцэнэ гэдгээ дахин мэдэгдлээ. Ингэхдээ тавхан ам бүлтэй ч 36 лиценз эзэмшдэг МАК компанитай тэмцэж, төрийн өмчийг авах тухай мэдэгдлийг хийв. Ерөнхий сайдыг ийнхүү мэдэгдэл бүрт “хэргийн эзэн” Н.Номтойбаяр гарч ирэн хариу мэдэгдэл хийдэг уламжлал ч ёсчлогдов. Тэрбээр “ Оюутолгойн 66 хувь, Эрдэнэтийн 41 хувийг авах хэрэгтэй. Зөвхөн Н.Номтойбаярт зориулж зарчим зохиож болохгүй. Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн цалинг хэн олгож байгаа юм бэ. Нямтайшир гэж хүн цалинг нь олгож байгаа. Хийж бүтээж байгаа хүмүүс рүү дайрч байгаа нь маш гутамшигтай үйлдэл. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Хурааж авч болно. Одоо хурааж авна гэвэл шууд хууль зөрчсөн үйлдэл болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хураахаас сийхгүй байх” гэлээ.
Парламент 2014 оны хаврын чуулганы төгсгөлд стратегийн гэх тодотголтой “Цагаан суваргын орд 100 хувь "МАК" компанийн мэдэлд өгөх шийдвэр гаргасан байдаг. “Цагаан суварга” нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. “Цагаан суварга”-ын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Шинээр батлагдсан хуулийн дагуу улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй гэсэн заалт бий. Тухайн үед төр энэ эрхээ хэрэгжүүлсэнгүй. Өөрсдийн хөрөнгөөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордоо “бэлэглэж” байв. Харин одоо “Та бүхний цалинг бид өгч байна” хэмээн Н.Номтойбаяр гишүүнд загнуулаад сууж байна. Монгол төр хүртэх ёстойгоо л хүртэж байна.
Энэ зуур Ерөнхий сайд та “Газрын баялгаар баяжсан олигархиудтай хатуу тэмцэнэ” гэх үгээ тоть шиг давтсаар сууна.

П.ГОО
Оллоо.мн