Улаанчулуутад “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг нээлтээ хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод  "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум болно.

10:00 цагт: Пума Империал зочид буудлын хурлын танхимд  орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10:30 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалт"-ын явцын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Сонгуулийн маргаантай холбоотой шүүхийн шийдвэрийн талаар МАН, БНН, Ногоон нам, Консерватив нам хамтран мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголбанкин дээр "Банкны хөгжил - 95 жил" аяны нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолд Монголбанкны бүх газар, хэлтсийн захирал, удирдлагууд, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын төлөөлөл оролцоно.

12:00 цагт: Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэг нээлтээ хийнэ.

13:30 цагт:  Тусгаар тогтнолын талбайд  сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Архангайн Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ы нээлтийн үйл ажиллагаа болно.

БСШУСЯ-нд

 
  • 11:00 цагт: Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 401 тоотод болно.
  • 11:00 цагт: Одонтой ээжүүдийн дунд зохиогдсон "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна. Тэрбээр ирэх гуравдугаар сард БНХАУ- д зохион байгуулагдах "Mrs World" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.