Ө.Батзул Красноярскоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 17-19-нд Красноярск хотод боллоо. Хэдхэн хоногийн дараа тус хотод эхлэх Иван Ярыгиний нэрэмжит Гранприд зодоглох Оросын эрэгтэй тамирчдыг "шигшсэн" уг тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн . Тэгвэл эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Красноярскт 1/8 шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялсан ч хагас шигшээд Чечений Тамерлан Расуевт 1:9-өөр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. 

Манай эрэгтэй бөхчүүдээс ОУХМ Ганбаатарын Ганхуяг 86 кг-д, спортын мастер Чинбатын Алтангэрэл 97 кг-д, залуу тамирчин Мэндбилэгийн Тэмүүжин 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

Монголын чөлөөт бөхийн ихэнх шилдэг тамирчид  энэ сарын 24-27-ны өдрүүдэд тус хотод болох дэлхийн чансааны оноо олгох Гранприд зодоглоно.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.