Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр  8-13 градус хүйтэн, цас багатай энгэр газар болон  говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.