Улсад бүртгэлтэй 134000 аж ахуйн нэгжээс 66000 нь үйл ажиллагаагаа зогсоожээ
Нийгмийн янз бүрийн шалтгаан болон ЖДҮХС-гийн зээлэнд хамрагдаж чаддаггүй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барих нь энүүхэнд болжээ.

Эдийн засгийг нь эргэлдүүлэх санхүү мөнгөний боломжгүйгээс болж үйл ажиллагаа нь доголдох, өр ширэнд баригдах тохиолдол байдаг байна.

Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 134000 аж ахуй нэгж байснаас 66000 нь үйл ажиллагаагаа зогсоосон статистик байна. Энэ бол их тоо юм шүү. Магадгүй тэд дээрх ЖДҮХС-аас зээл авч чадсан бол өнөөдөр ийнхүү хаалгаа барихгүй байх байсан юм.

Гэтэл жинхэнэ эзэддээ очиж чаддаггүй, ЖДҮХС-ийн зээл эрх мэдэлтэй, эдийн засгийн чадамжтай албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудад очсон болохоор жирийн иргэд нь хохирч, эдийн засгийн хүнд байдалд орж, аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурсан байгааг эрх баригчид болоод зээл авсан албан тушаалтнууд мэдэхгүй.

Хүрэх ёстой эзэндээ хүртээмжтэй байдлаар зээл нь хүрэхгүй байгааг хаана хаанаа анхаарах цаг болжээ. Өрхийн үйлдвэрлэл болоод эдийн засгийн нөхцөл байдлаа сэргээе, дархлаатай болгоё гэвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчдээ дэмжихийг хүсье.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочхн 2019-01-20 20:18:44
    50хувь нь дампуурчээ
    198.44.212.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-20 12:33:41
    угаасаа л ийм л харьцаатай байсан ш дээ. Одоо юу ч гэж хуцсан Монголчууд эхлээд МАНАН нэртэй бүлэг хулгайчдыг барих ёстой. Дугд нь ингэж саармагжуулах хэрэггүй....
    64.119.17.229
    Мэдэгдсэн Хариулах