“Насны хишиг”-ийг маргаашнаас эхлэн олгоно
Өндөр настангуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар “Насны хишиг” олгодог уламжлалтай билээ.

Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлнэ.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

“Насны хишиг”-т дараах насны иргэд хамрагдах боломжтой юм.
  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг билээ.
 
“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-20 12:01:31
    zarim ahmaduud yavj chadahgui, tetgeveriin mungu egdeg kartand ni shuud hiisen ni dhuitend olon tsagaar oochirloj bgaad haniad tomuu hurchihvel bur dor yum bno
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2019-01-20 11:07:43
    Насны хишгийг хэдэн хөгшчүүлд олгох нь зөв боловч ингэж хүйтэнд гадаа зогсоох ямар хэрэг байнаа. Карттай болгоод түүнд нь тэтгэвэр тэтгэмж гэх зэргийг хийж өгөө...
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах