Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн учраас өвөлжилт хэвийн байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
 
Оны эхэнд ч өвөлжилтийн байдал хэвийн үргэлжилж байгааг онцолж байна.

Энэ жилийн тухайд өвс тэжээлийн бэлтгэлээс гадна мах бэлтгэлийг сайн хийсэн тул байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байна хэмээн ХХААХҮЯ наас мэдээлэв.
 
Гэхдээ 2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарцаас хамаарч зудын эрсдэлийн зургаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, төдийгүй хаваржилт хүндрэх төлөвтэй байна.  Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болох эрсдэл байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн сарын байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байсан ч өмнөх жил орсон цастай харьцуулахад бага тул нягтаршсан цасны зузаан ч бага байгаа аж.  Өнөөдрөөс эхлэн эхлэн нийт нутгаар ихээхэн дулаарах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.