Эмэгтэй хүнийг зодож дээрэмдсэн этгээдийг баривчлав
 
Цахим хуудсанд бүсгүй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдэж байгаа гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид өчигдөр шуурхай ажиллаж 6 цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.

Манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна гэж дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ.

Тодруулбал, 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна гэж дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчиллаа.

Эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.

Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ. Хохирогч эмэгтэй 21 настай У, гэрлүүгээ орох гэж байсан хэмээн мэдүүлжээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-20 04:25:59
    пгоо о сайхан энэ о гэрэл оллоогийн малнуудын бичиж байгааг эхний хоер егуулбэр чинь ижил бна тэгээд нэг ч зев найруулга алга сэтгуулч ухаантай м бол ичиж ухээч...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах