Хөвсгөлд гахайн мялзан гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын есдүгээр багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж байгаа  иргэн У.Дарханбаатарын 45 гахайны 35 нь үхсэн бөгөөд шинжилгээгээр гахайн мялзан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Энэ асуудлыг тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцээд энэ сарын 19-26-ны өдрийг хүртэл “Олны өтөг”-т  өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарынхаас гурван километрт радиуст хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн үхсэн гахайн сэг, зэм хашаа хороог усгаж ариутгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуягаар ахлуулан байгуулав.

Түүнчлэн аймгийн хэмжээнд гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож, иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.