УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд зайлшгүй тайлбар хийх шаардлага байна гээд “Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг Богд банкны талаар худал мэдээлэл тараасан гэж хэллээ. Тиймээс би үүнд няцаалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувийн компани болох Богд банк нь Хөгжлийн банкны 30.8 тэрбум төгрөгийг харилцах банк дээрээ байршуулж байна гэдэг мэдээллийг одоогоос сар орчмын өмнө хэлж байсан. Би ч гэсэн үүнээс өмнө буюу тухайн үед найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар “Богд” банкны талаар ярьж байсан.
Яагаад гэвэл намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Богд банк дээрээ 150 сая ам.долларын бонд гаргах зориулалтаар байршуулах асуудлыг Засгийн газар дээрээ дэмжээд өгөөч” гэж хэд хэдэн удаагийн уулзалт хийж байсан юм. Л.Болд гишүүний энэ санал дэмжигдээгүй. Тиймээс надад буруу зөрүү зүйл санаж явж магадгүй.
Харин би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дахин “Богд банк дээр 8 сая ам.доллар үнэн юм билээ” гэдгийг хэлсэн. Үүнийг хэлсний төлөө Л.Болд гишүүн над руу “Чиний цуст алуурчин гэдгийг нотолно” гэж орилсон. Надад тийм алхам байтугай бодол ч орж ирэхгүй. Хүн гүтгэх хуультай. Тиймээс би Л.Болд гишүүний Богд банкинд Хөгжлийн банкнаас мөнгө байршиж байгаа нь үнэн гэдгийг баримтаар нотолж байгаа. Богд банк хадгаламж авах эрхгүй аж. Тиймээс харилцах данс дээрээ байршуулж байгаа. Би Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн байгаа. Шүүх нотлох байх.
Өнөөдөр Монгол Улсыг шинэ өөрчлөн байгуулалтад уриалж байгаа энэ гишүүн их хэмжээний мөнгийг банкиндаа байршуулсан. Ийм хүн ард түмний талд дуугарч чадах уу” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн