Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу

Өрнөж байгаа үйл явдал нийгэмд ил, “нээлттэйгээс нээлттэй” байгаа тул шуудхан өөрийн санааг бичлээ.
 

  1. Доктор О.Мөнхсайханы онож бичсэнчлэн “Үндсэн хуулийн 20-р зүйлд "хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" гэж заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш”. Хэлэлцэж байгаа хуулийг баталсан тохиолдолд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндсэн хууль зөрчсөн үйлдэл буюу зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж УИХ-д “даалгасан” үйлдэл нь Үндсэн хуулийн цэцэд шийдвэрлэгдэж улстөрийн дараагийн маргааны гол сэдэв, “гуравдугаар ээлжийнхний хөзөр” болох вий.
  1. Энэ хуулийг баталж УИХ-ын даргыг олонхийн барьцаанд (хэрэг дээрээ улс төрийн намын шууд барьцаанд) оруулах нь, парламентын нэр хүндийг унагаж, төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг нийгэмд удаан хугацаагаар харуулж, парламентын бүгд найрамдах төрийн хэлбэрийг солих сонирхол бүхий, бодитой төлөвлөж хэрэгжүүлж байгаа стратегид чухал хэрэгцээтэй байгаа.
  1. УИХ-ын дарга олонхийн буюу ялсан намын дарга (ихэвчлэн Ерөнхий сайд байдаг асан)-аар удирдуулсан парламентын олонхийн барьцаанд орох магадлалтай тул намын дарга нь Ерөнхий сайд бус олонхио намын шугамаар хяналтдаа байлгаж, өөртөө эрсдэл хүлээхгүй байх үүднээс УИХ-ын дарга болдог, Ерөнхий сайдаар өөрийн сонгож авсан хүнийг томилдог хэлбэр хуульчлагдана. Намын мөрийн хөтөлбөр-Засгийн газрын мөрийн хөтөлбөр-хууль тогтоох-гүйцэтгэх буюу хуулийн хэрэгжилтийг парламентын өмнө хариуцах-хяналт тэнцвэртэй байх-ерөнхий сайд өөрийн нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг өгөхгүй бол парламентыг тараах хүртэл эрхтэй байдаг гэх мэт бидний сайжруулахыг хүсч тэмжүүлж байгаа тогтолцоонд сөрөг нөлөө ихтэй ийм хууль гарах вий.
  1. Харин эсрэгээр сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болсон тохиолдолд УИХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулахад УИХ-ын даргыг олонхийн дарангуйллаар “ашиглах” өөрийгөө хянуулахгүй байхад үүний нөлөөллийг хэрэглэх хандлага бий болох нь магадтай.
  1. УИХ-ын нийт гишүүд, УИХ-ын дарга энэ хуулийг батлахад хүрвэл, УИХ-ын даргыг чөлөөлөх болон огцруулах үндэслэлийг нэг бүрчлэн зааж батлах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг “авч хаях” үндэслэл байхгүй байгаа тул үндэслэлгүй огцруулдаг жишиг л тогтоох гээд байгааг анхаарч тодорхой үндэслэл заахаас өөрөөр батлах аргагүйг тунгаана биз ээ. Энэ хуулийг батлах нь аль ч агуулгаараа парламентын тогтолцоог сулруулахад л үйлчилж ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХАД Л ҮЙЛЧЛЭХ нь даанч тодорхой байна даа.

 

Хуульч Д.Миеэгомбо

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-01-21 02:46:41
    УИХ-ын дарга гэдэг бол дангаараа УИХ биш. УИХ гэдэг ядаж л 76 гишүүн. УИХ-ын дарга огцорвол 76-аас дахиад нэг нь гараад л ирнэ.
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-19 01:25:25
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-18 14:06:28
    Битгий пялдаганацгаагаад байгаарай! Бөгсний алчуурууд аа!!!
    202.126.89.177
    Мэдэгдсэн Хариулах
  • erenhiilegchiin zasaglal hereggyi ee!! 2019-01-18 10:11:32
    sanaa zoboltgyi ee!!enyyniig deer doorgyi oilgoj baigaa?Harin ene ydaagiin songolt bol zeb baih!!!yynees zaasihiig es medne!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-18 10:11:15
    ийм нарийин юмыг женко зи хоер яаж мэдэхэв дээ чааваас батзандан солиот хузуугуй оюун эрдэнэ домбоо болд хялар аюурсайхан таарсан таар шуудайнууд
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗИКА 2019-01-18 13:12:06
      БОГС ДОЛООВ
      64.119.25.90
      Мэдэгдсэн Хариулах
  • хэхэ 2019-01-18 09:01:09
    Дахиаад нэг мие гарч ирэх нь дээ
    89.219.10.162
    Мэдэгдсэн Хариулах
    • 001 2019-01-18 11:10:09
      Хүн эцэг эхээ, эцэг эх нь үр хүүхдээ сонгож төрдөгүйг , үндсэн хуулийн зарчмаа мэддэггүй 21 зуун дахь , ардчилсан Монгол орны иргэн та шударга хүн мөн үү.
      66.181.178.108
      Мэдэгдсэн Хариулах