Соробон сампингийн хүүхдүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илгээв
Өмнөговь аймгийн Номч Оюуны Гайхамшиг сургалтын төвийн Л.Туяа захиралтай сургалтын төвийнхөн өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хамт олонд баярласнаа илэрхийлж, талархлын батламж гардууллаа.

Компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсролын салбартай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд үр дүнгээ харуулсан олон ажил зохион байгуулж байна.

Малайз улсын Куала-Лумпур хотод 2018 оны 12 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд болсон дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн Цээж тоолол Соробан сампингийн тэмцээнээс Өмнөговь аймгийн Номч Оюуны Гайхамшиг сургалтын төвийн 8 хүүхэд амжилттай оролцож, Чампион 2, Алтан цом 3, Мөнгөн цом 2, Хүрэл цом нэгийг өвөртлөн ирж том амжилт гаргасан юм.

Тус төвийн захирал Л.Туяа энэхүү амжилт гаргахад танай хамт олны сэтгэл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон юм.

Энэхүү сургалтын төв нь 2014 оноос эхлэн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх сургалтаа зохион явуулж, нийтдээ 2000 орчим хүүхдийг хамруулсны дээр зөвхөн аймгийн төвд биш сумдын иргэдийн хүсэлтээр Гурвантэс, Цогтцэций, Ханбогд, Манлай, Цогт-Овоо сумын хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх сургалтдаа хамруулж байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus