Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс ХНХЯ, НДЕГ, арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг  2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” гэлээ.

Тэтгэвэр авагчдыг  зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • готов 2019-06-05 11:16:51
    Чинзориг иргэдийнхээ амьдралыг огт мэдэхгүй хүү бууруулсан гэж худлаа донгосоод 20 оны сонгуульд бэлдээд гүйж байна.ХААН банк бүх зээлээ төлөөд хөнгөлөлттэй зээ...
    182.160.34.182
    Мэдэгдсэн Хариулах
    • готов  2019-06-05 11:21:22
      бүх зээлээ юугаараа төлөх вэ дээ үүнийг мэдсээр байж хүү буурсан игэдэг чинь шилний цаана байгаа чихэр байхгүй юу Шинээр авах зээлийг нь 10 хувиар бодож өгвөл ө...
      182.160.34.182
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-21 10:30:12
    Тэгээд ХААН, ТӨРИЙН БАНКААС бусад нь яасан бэ? КАПИТАЛ ГЭЖ НЭГ СӨНӨСӨН УНДАРМАА БИЛҮҮ НЭГ ХҮҮХЭН БАЙНАА.ХААЯА ЗЭЭЛ АВИЙ ГЭХЭЭР 15% ГЭЭД ИЧИХ НҮҮР БУЛЧИРХАЙ АЛГА...
    202.9.43.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч.Туяа\Хэнтий\ 2019-01-21 02:39:17
    Би 2018.10 сард 5 сарын зээл авахад 18%-ийн хүүтэй зээл Хаан банк өгсөн шүүдээ. Дандаа л ам ажил нь зөрөх юмаа
    202.179.6.230
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-01-18 12:34:49
    Аав, ээж, эмээ өвөөгийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг, ажил хийдэггүй, залхуу, ахмадуудыг хүчээр зээл авахуулж өөрсдөө ашигладаг, буцааж ахмадуудад өгдөггүй, ...
    202.179.24.13
    Мэдэгдсэн Хариулах
    • настан 2019-01-20 14:19:52
      яг иймэрхүй амьдрал явж байг гэж үү?
      66.181.180.114
      Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2019-01-18 09:09:20
    2017-онд ХБИ-н тэтгэврийн зээлийг 2-жилээр авчихсан,гэтэл хүү буурсан байдаг,одоо би яах вэ яанаа таминээ.зөвлөмж тусламж байна уу бичээрэй
    202.179.4.78
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-18 08:04:23
    hudlaa daa bankuud uuriin duraar
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-18 07:26:47
    Үнэн юмуу бүх банкуудаар өгч байгаа юмуу цалингийн зээлийг 1,4-1,8 байдаг үүнийг бүгдийг нь 1,3 болгох хэрэгтэй тэгшлээд
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах