Гэмт хэргийн улмаас 33566 иргэн хохирч, 934 хүн нас баржээ
Цагдаагийн ерөнхий газарт өнгөрсөн 2018 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар болон шалтгаан нөхцөл, байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд ЦЕГ-ын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү нар оролцов.
 
Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2018 онд 620 гаруй мянган дуудлага мэдээлэл иржээ. 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2017 онтой харьцуулахад 3900 орчим хэргээр буюу 12.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Гэмт хэргийн 70 хувь нь буюу 23600 нь Улаанбаатар хотод 29 хувь нь буюу 10500 орчим гэмт хэрэг нь аймаг, орон нутагт үйлдэгджээ.
 
Үйлдэгдсэн гэмт хэргийн 78 орчим нь хор хохирол багатай, хөнгөн гэмт хэрэг, 22 хувь нь хүнд ангилалын гэмт хэрэг эзэлжээ. Гэмт хэргийн улмаас 57 хувийн этгээд буюу байгууллага, 33566 иргэн хохирч, 934 хүн нас барж, 9283 хүн гэмтсэн байна.
 
Мөн гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 193 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 32 тэрбум төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлж барагдуулсан байгаа аж.  13 сая орчим сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.
 
Түүнчлэн өнгөрсөн онд хүүхэд үйлдсэн гэмт хэргийн гаралт 24,5 хувиар буурсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.