Доктор, профессор Д.Цэрэндуламын нэрэмжит нээлттэй олимпиад болно
МУБИС-ийн Физик-Математикийн факультетийн декан асан доктор, профессор Д.Цэрэндуламын нэрэмжит Математикийн нээлттэй олимпиадын бүртгэл ирэх сард эхэлнэ.

Тодруулбал, математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх хүсэл сонирхолтой сурагчдыг тодруулж, шалгаруулах, дэмжиж урамшуулах зорилготой.  Уг олимпиад нь нийслэл болон 21 аймагт болох юм.
 
Олимпиадын ивээн тэтгэгчээр профессор Д.Цэрэндулам багшаар хичээл заалгаж байсан багш нар болон хамтран ажиллаж байсан багш, үр хүүхдүүд, ач зээ нар нь ивээн тэтгэж оролцоно.
 
Бүртгэл нь энэ оны хоёрдугаар сарын 11-15-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд МУБИС-ийн 3 дугаар байр 513, 406 тоот өрөөнд бүртгэнэ. Сурагч зөвхөн нэг ангилалаар оролцоно.

Бүртгүүлсэн сурагчид Д.Цэрэндулам багшийн тухай болон түрүү жилийн олимпиадын бодлогуудын бодолтой номыг 5000 төгрөгөөр авч оролцох эрх авна.

Мөн аймгууд болон БСТ-тай хамтран зохион байгуулах бөгөөд бүсээр нь байр эзлүүлж шагнаж урамшуулах юм байна.

Говийн бүст: Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь,

Зүүн бүст: Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Багануур дүүрэг,

Төвийн бүст: Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ,

Баруун бүст: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудад болно.

Энэхүү олимпиадын талаар лавлаж, тодруулах бол 324003, 88003476, 99292747, 96646469 гэсэн утсаар холбогдож асууж болно.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Түмэндэлгэр 2019-03-01 00:02:49
    Энэ жилийн дүнг яаж харах вэ
    66.181.161.64
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-18 06:29:10
    ulsiin hemjeegeer yvuuldag olimpiadiin too ihsej heterhii bujugnuulaad bnuudaa. alban yosnii olimpadn l boldgooroo bolj baival zugeer dee
    202.126.89.190
    Мэдэгдсэн Хариулах