Өнгө үзэмж, үнийн сонголтгүй Монгол бэлэг иргэдийн сонголт болж чадахгүй байна
Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд хүний гар цайлгах зүйлээ хэрхэн бэлдэх вэ, хаанаас авах, үнэ ханш ямар байгаа бол гэх олон асуулт гарч ирдэг. 

Айл өрхүүд бууз банш, идээ шүүс бэлдэхээс гадна ирсэн зочдод барих гарын бэлэг сэлт сонгох том ажил бий. Эзэгтэй нар аль хэдийн бэлэгний эрэлд гарчээ. Сүүлийн хэдэн жил монголчууд бэлэгний тухай цэц булаалдах болсон. Улстөрчид хүртэл энэ талаар мэтгэлцэж суудаг болоод багагүй хугацааг өнгөрүүллээ.

Нэг хэсэг нь хүүхдүүдийн гарыг цайлгах хэрэгтэй гэх. Нөгөө талд бэлэг огт хэрэггүй гэж ярих цөөн тооны хүн байна. Тэгвэл бэлэг зайлшгүй хэ¬рэгтэй байж таарна. Гэхдээ хэнд юу өгөх вэ гэдэг сонголтоо зөв хийх хэрэгтэй гэж ярив. Харин “Нарантуул” болон “Хархорин” зах дээр  цагаан сарын бэлэг сэлт сар гаруйн өмнө  худалдаанд гардаг. Зургийн альбом, шампунь, алчуур, чихэр шоколад, гоо сайхны бүтээгдэхүүн тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн “Нарантуул”-ын хаа сайгүй “хөглөрч” байна.

Гэтэл фэйсбүүк, твиттер хуудсаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монгол бэлгээ ахан дүүстээ өгөхийг уриалж байна. “Бүгдээрээ одооноос хэв маягаа эвдэж, монгол бэлэг нэгэндээ өгвөл юутай сайхан бэ”. Ийм мессежийг олон нийтэд тарааж байна. Үнэн хэрэгтээ монгол барааны үнэ импортынхоос өндөр үнэтэй байдгийг бүгд мэддэг. Монгол брэндээ бэлэглэх нь сайхан сонсогдох боловч үнийг нь бодохоор олон хүн үүнээс татгалзах байх. Арай хямд үнэтэй нь сувинер. Тэгвэл том, жижиг гэлтгүй хүн бүр сувинер бэлэглээд байх уу. Энэ бүхнийг бодолцох л хэрэгтэй.

Түүнчлэн зарим Монгол барааны хувьд чанарын шаардлага хангадаггүй, өнгө үзэмжний өргөн сонголтгүй зэрэг олон дутагдал байдаг. Харин ноос ноолуур  гэх мэт жинхэнэ Монгол брендээ бэлэглэх гэвэл бэл бэнчин нь хаанаа ч хүрдэггүй нь нууц биш. Ганцхан ширхэг ороолт авахад л хамгийн доод тал нь 30 мянгаас дээш үнэтэй байдаг. Тэгвэл жирийн дундаж иргэд энэ хавьцаа үнэтэй бэлгийг хүн бүрт өгөөд байж чадах уу. 

Ноос, ноолуураа байг гэхэд  Монгол гоо сайханы бүтээгдэхүүнүүд ч мөн ялгаагүй сав баглаа боодолтойгоо 5000 төгрөгөөс дээш, харин хэтэвч, бээлий зэргийн хувьд хамгийн багадаа л 8000-10000 төгрөгийн ханштай байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байна. 

Нэг үеэ бодвол иргэдийн ухамсар сэргэж аль болох Монгол бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд өгөх сонирхолтой болсон. Баяр дөхсөн эдгээр өдрүүдэд нийслэлийн тав, зургаан байршилд сар шинийн үзэсгэлэн худалдаа гарч, энд бэлэгний худалдаа ч явагдаж байна. Гэтэл иргэдийн сонголт ааруул, цагаан идээнд л төвлөрч байна. Харин Монгол бэлэгнүүд өнгө үзэмжний сонголтгүй хэрнээ үнэ өндөр байна хэмээн иргэд татгалзаж байна. 

Х.Хулан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-21 13:00:06
    Монгол ч гэж дээ. Хятадын түүхий эдээр хийчихсэн Эрээний хогоос ч долоон дор юм.
    150.129.140.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Наран 2019-01-20 11:35:15
    Хүүхдэд мөнгө, ямар нэг амттан 2 л өгдөг. Томчуулд хямд ч гэлээ хэрэглэх эд зүйл эсвэл ном өгөх тохиолдол бдаг.
    202.179.26.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2019-01-20 06:46:42
    Hudal yumiig olon helbel unen bolno gedeg shig manai mongoliin buteegdehuun mash sain zaragdaj hiliin cnanadad brend bolj ex orondoo cn erelt ihtei bna geed bic...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Яяя 2019-01-19 08:13:03
    Манайх мөнгө+шоколад өгдөг.
    64.119.19.172
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-18 12:31:17
    Монгол юм юу ч авч өгдөггүй, учир нь нэгдүгээрт чанаргүй, хоёрдугаарт яг хүнд хэрэгтэй юм ховор, тэгээд өнгө үзэмж муу тул хямдхан юм өгч байгаа юм шиг
    220.248.60.9
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-01-18 10:06:13
    Авах л хэрэгтэй. Ядаж монгол хүнээ дэмжиж байгаа хэрэг. Эсвэл мөнгөө бэлэглэх нь хамгийн зөв. Ядаж л мөнгө гадагшаа гарахгүй.
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-18 08:00:40
    Үндэсний үйлдвэрээ дэмжмээр бна гэвч авах юм олдохгүй юмаа. Тэгэхээр нөгөө л нарангийнхаа бэлгийг сонгодог шүүдээ.
    66.181.188.203
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-18 06:56:38
    Бэлэг гэж үнэтэй, үзэмж муутай зүйл өгөхөөр мөнгийг нь өгсөн дээрээ. Том жижиг гэлтгүй бүгдэд нь мөнгө өгчих шиг сайхан ,амар зүйл алга. Дэлгүүр хэсч таарсан та...
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-18 06:46:50
    Тиймээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаа байсан ч сачий хүрэхгүй юм. Үнэ өндөр, өнгө үзэмж, загвар муу. Хүнээ бодохгүй хэдэн төг. салгахаа л боддог улс.
    202.126.89.15
    Мэдэгдсэн Хариулах
  • өөө 2019-01-18 06:32:13
    угаасаа л шал дэмий хэрэггүй юмаар бие биенийгээ хуурдаг шүү дээ, бэлэг өгч байгаа нь гэж
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-18 04:50:25
    Би цагаан сараар хүүхэд ач зээ нартаа хүүхдэд бол чихэр шкландан дээр хэдэн төгрөг томчуудад дан мөнгөөр л бэлгийн асуудлаа шийддэг мөнгөө дуртайгаа ав
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах