Алтны рояалти 2,5 хувийг сунгах эсэх асуудал дуншсаар байна

Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ээр дуусгавар болсон. Үүнийг таван жилээр сунгах хуулийн төсөл гацаанд ороод байна. Эрх баригч хүчнийхэн хоёр хуваагдаж сууснаас үүдэн парламентаар хэлэлцэх хэд хэдэн асуудал гацаанд орсны нэг нь алтны нөөц ашигласны татварыг хэвээр нь үргэлжлүүлэн сунгахтай холбоотой хуулийн төсөл юм. Харин энэ асуудлыг өчигдрийн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч салбарын сайдын зүгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын санал гаргасан юм. Ингэснээр хуулийн төслийн хэлэлцүүлэг дахин хойшиллоо. 

Угаас уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед  алтны нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийг таван жилээр сунгах заалт нь гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Анх алтны нөөц ашигласны татвар 68 хувь байсан. Үүнийг огцом багасгаж 2,5-хан хувь болгосон. Гэсэн ч алт олборлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд аж ахуйн нэгжийн орлогын татвараас зугтаж олборлосон алтаа хувь иргэдийн нэр дээр тушааж хуулийн цоорхойг ашиглаж байгаа явдал үргэлжилсээр байгаа. Нэг үгээр хуулийн цоорхойг ашигласнаар улсын төсөвт шууд оруулах ёстой байсан ихээхэн хэмжээний мөнгө нь компаний ашиг болж, тэр хэмжээгээр улсын татварын бүрдэлт багасч байгаа тухай гишүүд байр сууриа илэрхийлсэн. 

 Харин татварын хөнгөлөлт хэрэгжиж эхэлсэн сүүлийн таван жил Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ өссөөр 2017 онд 20 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн байгаа юм. Энэ онд 22 тонн хүргэх зорилт тавиад байгаа гэж Монголбанк онцолсон. Иймээс цаашид алт худалдан авалтыг тогтвортой өндөр түвшинд байлгахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж төвбанк үзэж буй юм. Харин салбарын сайд хуулийн төслийг дахин Засгийн газрын хуралдаанаар оруулж, ярилцахаар боллоо. 

Ийнхүү алтны рояалти 2,5 хувийг сунгах эсэх асуудал дуншсаар өнөөдрийг хүрлээ. 


П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-18 03:18:22
    Монголбанкны харалган бодлогын улмаас Монголын алт ямар ч татваргүй гарж шавхагдан дуусаж байна даа.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-18 02:57:12
    Ядаж 5% болгох хэрэгтэй. Татвараар дамжин баялгаас иргэд бас хувь хүртмээр байна
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-18 02:04:47
    Татвар төлсөн цалингаасаа үүсгэсэн хэдэн төгрөгний хадгаламжаас 10% татвар авч байж ямарч боловсоруулалттгүй ухаад олчихдог алтнаас 2,5% ёстой сонин
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах