Таны санхүүгийн боловсролд: Зарлагаа хянах арга

Зарцуулсан мөнгөө бичиж тэмдэглэх нь:

Төсөв танд мөнгөө юунд зарцуулах талаар урьдчилан төлөвлөхөд тусална. Гэхдээ төсөв зохиохын тулд эхлээд бодит амьдрал дээр та мөнгөө юунд зарцуулж байгаагаа тодорхой хугацааны туршид (тухайлбал, 3 сар) бичиж тэмдэглэсэн байх нь чухал. Та мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглээрэй. Зарцуулсан төгрөг нэг бүрийг бүртгэх нь чухал бөгөөд багахан хэмжээний худалдан авалтын дүнг сар, жилээр тооцоход их хэмжээнд хүрсэн байдаг.

Цалингаа зөв бодогдсон эсэхийг шалгах нь:

Та авах цалингаа зөв бодогдсон эсэхийг тооцож чаддаг байх нь зөв. Хэрэв таны цалин буруу бодогдсон, эсвэл, үл ойлгогдох шалтгаанаар мөнгө суутгасан байвал ажил олгогчдоо мэдэгдэж, шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Дансны хуулгаа шалгах:

Дансны хуулгыг тогтмол (сар болгон) авч байхыг банкнаасаа хүсэмжлэх хэрэгтэй. Дансны хуулган дээр дараах мэдээллүүд байдаг. Үүнд:

 
  • Таны дансанд тухайн өдөр байгаа мөнгөний хэмжээ;
  • Таны данснаас гарсан зарлага (интернетээр болон картаар хийсэн төлбөр, АТМ-с авсан бэлэн мөнгө);
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Дансны үлдэгдэлд тооцсон хүүний орлого;
  • Банкны хураамж, шимтгэлийн зардал (жишээлбэл, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах болон өөр дансанд мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж).
 

Та дараах зүйлсийг бичиж тэмдэглэн, бүртгэл хөтлөх хэрэгтэй. Үүнд:

 
  • Картаар төлсөн төлбөрүүд;
  • АТМ-с авсан мөнгө;
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Интернетээр төлсөн төлбөрүүд (интернетээр төлсөн
  • байр гэрлийн мөнгө, интернетээр хийсэн худалдан
  • авалт; кредит; дебит картын гүйлгээ гэх мэт)
 

Та банкны шимтгэл, хураамжуудын талаар ойлголттой болж, банкинд төлж буй шимтгэл, хураамжуудыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл, дараах төрлийн шимтгэл, хураамжууд байж болно. Үүнд:
 

  • Карт эзэмшиж, ашигласаны төлбөр (сарын болон жилийн хураамж байж болно.);
  • АТМ-с бэлэн мөнгө авсны шимтгэл (та өөр банкны
  • АТМ-с мөнгө авбал өөрийн үйлчлүүлдэг банкны АТМ-с мөнгө авснаас их хэмжээний шимтгэл төлнө.);
  • Гадаад оронд эсвэл гадаадын интернет дэлгүүрээс худалдан авалт хийх үеийн валют солилцооны шимтгэл.
  • Дансны болон кредит картын хуулгаа авах бүртээ шалгаж үзээрэй. Хэрэв алдаатай байвал, эсвэл, үл ойлгогдох шимтгэл, хураамж авсан байвал харилцагч банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй.
 

Хэрэв алдаатай байвал, банк алдаа гаргасан байж болно. Мөн зальт этгээдүүдийн үйлдэл ч байж болно. Тиймээс банкны болон кредит картынхаа хуулгыг цаг алдалгүй шалгах нь чухал. Хэрэв зальт этгээдүүдэд мөнгөө алдсан гэж үзвэл банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй бөгөөд цаашид мөнгөө алдахгүй байх арга хэмжээг авахад тань банк тусална.

Эх сурвалж: Санхүүгийн боловсрол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.