Онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг шүүх эсэхийг товлоно
Сүүлийн үед олны анхааралд байгаа гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлэх, шүүх хурлыг нь товлож буй. Түүнээс хавтаст хэргүүд хав дарагдаж, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог гэсэн шүүмжлэл бий.

Тэгвэл АН-ын эрх барьж байх үед сайдаар ажиллаж байсан эрхмүүдийг шүүх хурлын тов тодорхой болсон бол өнөөдөр анхан шатны шүүхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг, мөн ЗХТЯ-нд гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргүүдийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр хэргийг шүүхэд шилжүүлэх үү, эсвэл мөрдөн байцаалтад буцаах уу гэдгийг шийднэ.

Ингээд өнөөдөр шүүхээр орох онц ноцтой хэргүүдийг онцолж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21.00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шуугиан дагуулсаар байна.

Ажлын байран дээр архидаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн мэдээлэл ч гарсан юм. 

Тухайн үед хэрэг гарсан даруйд цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийхэд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Уг хэргийг  удаан хугацаанд шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр саналтайгаар цагдаагаас Нийслэлийн прокурорт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард саналаа хүргүүлсэн юм.

Хэрэгт Б.Махбалаас гадна тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Лхагвасүрэнг яллагдагчаар татан шалгаж байгаад батлан даалтад гаргаж, Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид  цагдан хорьсон хэвээр байна.

Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон байна.

Болсон явдлыг эргэн сөхвөл, хэрэг гардаг өдөр Б.Махбал нь Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уусан байдаг.  Тэдэнтэй хамт  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нар байсан талаар ч хэвлэлээр мэдээлж байв.

Талийгаачийн хувьд маргаашнаас нь ээлжийн амралтаа авахаар ажлаа цэгцэлж байжээ. Б.Махбал талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулж улмаар  зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдоод байгаа юм.
Сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай мэдүүлсэн байдаг.


 
Хотын экс даргыг хүүгийнх нь хамт шүүх эсэхийг шийднэ 
 
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал болохоор тов гарсан байгаа билээ.
 
Тодруулбал, Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарын бусдын хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах зэрэг зүйл ангид хамааруулан зүйчилж шүүх гэж байгаа юм.
 
Хэргийг эргэн сануулбал, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа буруу гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12,000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан. ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.

Эрүүгийн хуулийн 150.2,  265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.  Уг зүйл ангиудад,

148 дугаар зүйл анги. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах

148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл анги. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна/

265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах,

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл. Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан. 

Шүүх хурлуудын урьдчилсан хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлэх болно.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-28 11:49:44
    М.энхболдын хүү спортод дүрмээр тоглодог гэж ярьж бсан тэгвэл аавыгаамонголын төрд шудрага зөв дүрмээр албан тушаалаа урвуулан ашиглахгүй төрийн газар албан ту...
    66.181.182.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-28 10:32:01
    Бат-үүл булгантай нийлж бүлэглэн зохион байгуулж зориг агсны амь хөнөөсөн эсвэл захиалагч нар байж болзошгүй гэх мэдээлэл гараад бгаа яагаад малгайгаа орхив
    66.181.182.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулхи Үүл 2019-01-23 16:41:56
    Энэ буурал нөхөр но той шүү. Итгэл эвдэгч
    202.126.89.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-19 12:36:32
    Uul baatar yum chin 5 jil suuvaad l garchihgui yu, esvel hui gee 10 jil suulvah heregtei
    120.196.72.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Irhen 2019-01-19 12:13:21
    Sain shalga ih yum bgaa shui
    120.196.72.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Aagi 2019-01-19 08:58:02
    Aav huu 2aria denduu shunaltai vumaa
    103.26.195.205
    Мэдэгдсэн Хариулах
  • p 2019-01-18 12:31:49
    Батүүл мин- 18жил-н хүч хөдөлмөр-г"захирамж гарган Хужааг-н хамтарсан компанд"газрыг маань өгч дэндү хохироосон -м увайгүй өчүүхэн мал бхгүй юу?элэнцэгнэ баат...
    150.129.140.66
    Мэдэгдсэн Хариулах
  • yalanguya garch irehdee yu yu gej hyzlaa 2019-01-18 10:34:24
    Bat-yyl hyy ni ch aab ni hylgai hiigeed hyydee egne?teheer adilhan neg bolj taarna!siljuulne bygdeeree hyyliin ynen meniin emne neg boloh heregtei!hyylind zahir...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2019-01-18 06:56:55
    Бат-Үүлийг "хүчиндэх" гэж байгаа юм байна даа! Хүү нь болоод компани бол тусдаа бие даасан хуулийн субъект учраас төрөл садан гэдгээр хамруулж болохгүй л дээ!...
    64.119.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-18 02:08:11
    одоо үндэсний хөрөнгөтөн төрсөн төсвөөс иддэгээ зогсоож зах зээлийн нийгэмийн голдиролдоо ормоороо
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах
  • САНСАРМАА 2019-01-18 01:56:05
    АТГ-ын хэдхэн ажилтан нар шуурхай дл гаргаж ирэх юм даа даан ч хэргийг хэрэгсэхгүй л болгох харамсалтай л бна даа
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах