Ерөнхийлөгчийн гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т шилжүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өчигдөр/01.16/ иргэний хувиар Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай”  гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас дээрх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, холбогдох баримтуудыг хүлээн авч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан “Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа-Худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчсөн” гэх эрүүгийн 180200112 дугаартай хэрэгт хамтатган шалгуулахаар өнөөдөр/01.17/ Авилгатай тэмцэх газарт шилжүүллээ.  

Эх сурвалж: НПГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-18 00:39:16
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах