ЖДҮХ сантай холбоотой Түр хороо байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотойгоор үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Хууль санаачлагч илтгэлдээ, Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Иргэд, олон нийт үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.
Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүссэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлжээ.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Одоогоор чуулганы үдээс хойших хуралдаан эхлээгүй байна.     
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.