Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлөх боломжтой
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтэст авч эхэллээ. Автомашин эзэмшигч бүр тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг өөрийн эзэмшиж буй машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тиймээс татвар төлөгчдийг хуулийн хугацаандаа төлбөрөө төлөхийг сануулж байна.

Та тээврийн хэрэгслийн татвараа Татварын хэлтэст биеэр очиж төлөхөөс гадна Smartcar.mn цахим системийг ашиглан онлайнаар төлөх боломжтой. Тодруулбал, ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талыг бий болгоод байгаа билээ.

Хэрэв та хуулийн хугацаандаа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-17 08:12:39
    Цахимаар төлөхөд 5%-ийн ч гэх юм уу хөнгөлөлт,урамшуулал олгож болдоггүй юм уу. Банк, гэрээт ажилтны зардал гээд энэ 5-аас ч дутахгүй зардал гаргаж байгаа ш дээ...
    119.40.98.74
    Мэдэгдсэн Хариулах