“Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч С.Баярцогт Оюу Толгойн гэрээнд гарын үсэг зурсан уу?

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Шүүхийн албан ёсны шийдвэрт “Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан цагдан хорих санал ирүүлснийг хэлэлцэн, нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэжээ.

Ийнхүү С.Баярцогтыг шүүхээс хоёр дахь удаагаа хорих шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хорих шийдвэр гаргаж, улмаар зургаадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ.

Харин прокурорын байгууллагаас Оюу Толгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан. Тэгвэл ямар шинэ баримт гарч ирсэн бэ. Тэр нь С.Баярцогттой ямар сэжмээр холбогдсон бэ гээд асуулт гарч ирсэн. “Шинэ нөхцөл байдал” гэдэг энэ үг анхаарал татаж байв.

Тэгвэл Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байсан талаар яриа гарч эхлэв. Хэрэв үнэн бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд маань хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцаа эзэмшигч нь байжээ гэсэн үг.

2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн үйл явдлыг дахин сануулбал, тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм.

“Айвенхоу Майнз”-ийн хувьцаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа өссөн байгаа юм. Энэ мэдээж хэрэг л дээ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх цөөхөн ордын нэгийн хөрөнгө оруулагч болсон“Айвенхоу Майнз”-ийн хувьцаа хувьцааны үнэ тэнгэр хадсан гэдэг. Тэр үед нь С.Баярцогт хувьцаагаа буцаагаад худалдчихсан гэх яриа ч байна. Улстөрч, бизнес эрхлэгчдийн хувьд хувьцаа худалдаж авах, арилжаалах гэдэг байж болох л асуудал. Харин хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон бол энэ өөрөө гэмт хэрэг болно.

Тиймээс энэ удаад офшорын асуудлаас илүү, Оюу Толгойн мөнгө мөн, биш гэдэг эргэлзээнээс илүү “хавх”-нд С.Баярцогт орлоо гэсэн үг.

Тэгвэл түүнтэй ойролцоо хэргээр хуулийн байгууллагад шалгуулаад яваад байгаа Ерөнхий сайд асан С.Баяраас юу гарч ирэх бол гэдэг асуулт бас гарч ирнэ. С.Баярцогтыг 2008 онд Стандарт бус Засгийн газарт С.Баяр бараг л захиалж, Сангийн сайд болгосон гэдэг.

С.Баяр бол өнгөрсөн жил Цагдан хорих төвд саатуулагдсанаасаа хойш хэсэг чимээгүй байсан. Харин сүүлийн үед улс төрийн элдэв томилгоонд хүртэл оролцох болсон гэцгээж байна. Өнөө маргаашгүй эзэнгүй онгойх УИХ-ын даргын суудалд хүртэл хүнээ томилохоор бэлдчихсэн гэх сураг байна. М.Энхболдыг УИХ-ын даргаас буухаар оронд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг очно гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд битүү яригдаж байна.

“...Н.Энхболдыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юм байна” гээд л. Оюу Толгойн гэрээг байгуулсан Сангийн сайд С.Баярцогт нөгөө талын хувьцаа эзэмшигч байсан нь дуулдаж байх зуурт Ерөнхий сайд байсан С.Баяр УИХ-ын дараагийн даргыг томилно гээд харайлгаж явна.

Ер нь бол С.Баяр одоохондоо “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа эзэмшигч байсан нь илрээгүй ч АТГ-ынхны шалгаад байгаа Оюу Толгойн гэрээг байгуулаад хувьдаа ашиг орлого хийсэн нь нотлогдож ч мэдэхээр болсон тухай мэдээлэл Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар нь яваад эхэлсэн байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-18 01:19:16
    Улсыг сүйрүүлсэн зальт шуналтай хулгайчдыг шорондоо цочлоод өгөөч мөн хөрөнгийн улсын орлого болго...ойлгомжтой хэдэн хулгайчдыг.цээрлүүл цаазал
    77.119.129.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-17 12:41:04
    Энэ бузар зальтай худалч хулгайчийн хөрөнгийг улс буцааж ав уулаасаа л улсын юмыг хулгайлсан хүн буцаагаад тушаа бузар минь
    178.165.131.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulich 2019-01-17 08:36:22
    Jinhene utgaaraa Eh ornoosoo urwasan HUN gej iim l huniig helne !! Offsort nuusan mongoo bolhoor Hyatdiin mongol geed burtguulchihsen baisan gej baigaa owoo gar...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • орхон 2019-01-17 05:46:43
    Бүх хөрөнгийг нь битүүмжилж улсын орлого болгоод улсыг хохириолгүй болгох хэрэгтэй шүү дээ
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-17 05:20:35
    Энэ одоо юу вэ, монголд л ийм юм болдог байх
    203.91.115.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Buh erh medeltnuudiig shalgaa ! 2019-01-17 04:57:09
    Alban tushaal deer baisan humuus bugd l medeeleld oir, baisnaaraa sursan zangaaraa Uilweriin gazruudiin huwichlal, Ashigt maltmal liznez, Tenderuud hulgailsan!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Р гг 2019-01-17 04:40:30
    Энэ өнгөрсөн 28 жилийн хулгай дээрэм тоймоо алдлаа. Шийдэж ч чадахаа байлаа. Дундаас нь шүүх цагдаа нар л баяжиж байгаа байх. Яана даа Монгол улс минь.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-17 02:53:28
    S.Bayariin bie ni gaigui bolson bol nuguu gazart ni hiideechee
    64.119.16.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Guest 2019-01-17 02:37:42
    Ямар их шунал вэ, ханаж цаддагүй юм байх аа,
    202.9.44.179
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-17 02:17:06
    Za tegwel noztoi ene Gereeg buhleer ni huchingui bolgoj boloh nohzol baidal uuseh yum b na! Ooroo huwizaag ni ezemshideg kompania yluulaad Mongoliin baylgiig oo...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-17 01:40:11
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах