“Эрдэс боловсруулалт-2014” чуулганаас ямар үр дүн харах вэ
“Эрдэс боловсруулалт- 2014” буюу “Mineral processing” форум аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болохоор товоо зарлажээ. Технологи-туршлага-стандарт-инноваци хэлэлцэх энэ хурлыг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн тухайд ШУТИС болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран зохион байгуулах бөгөөд “Mongolian Mining Journa”l сэтгүүл мэдээллийн түншээр ажиллаж байна.

Эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалтын асуудлыг төр засаг, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцэх тус хуралд доорх сэдвээр илтгэлүүд тавигдах аж. “Монгол улсын зэсийн хүдэр боловсруулалт”, “Монгол улсын алтны хүдэр боловсруулалт”, “Нүүрс боловсруулалт”, “Монгол улсын төмрийн хүдэр боловсруулалт”, “Шим технологи” компанийн Молибденийн баяжмал боловсруулах технологи, асуудал”, “Зэсийн баяжмал боловсруулах асуудал”, “Уул уурхайн үйлдвэрлэл ба инноваци”, “Эрдэс ба технологи”, “Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, стандартчилал” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.