Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, төрсөн дүү Д.Баатар нарын гурван хүнийг үргэжлүүлэн хорих эсэхийг шүүхээр хэлэлцлээ.
Тэднийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэднийг анхан шатны шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болсон. Гэвч Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн давж заалдах хүсэлт хүргүүлсэн байдаг.
Энэхүү хүсэлтийг ийнхүү өнөөдөр хэлэлцэж өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О.Гэрэл
Оллоо.mn