У.Хүрэлсүх: Тавхан ам бүлтэй ч 36 лиценз эзэмшдэг “МАК”-тай хатуу тэмцэнэ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Мөн Ерөнхий сайд “Ард түмний байгалийн баялгийг хууль бусаар хувьдаа авч баяжсан, хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулсан, төрийн удирдах түвшинд гаргасан олигархи хүмүүс байгаа.

Би нэг зүйлийг хатуу тодотгож хэлж байгаа. Уул уурхайн салбарт хууль бусаар баяжсан гэж хэлж байгаа. Энэ олигархиудтай бид тэмцэнэ. Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархиудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна. Энэ ажил Салхитын мөнгөний ордоос эхэлсэн. Би өнөөдөр Асгатын ордын асуудлыг шийднэ. Баялгийн сан байгуулж, ядуу зүдүү ард түмнээ өөд нь татна. Бидэнд мөнгө байна. Тэр байгалийн баялаг цөөн гэр бүлийн гарт оччихоод байна. Тэгээд цагдаа, шүүх, прокурортой нийлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгана.

Би газрын доорх баялагтай холбоотой асуудлыг ярьж байгаа шүү. Монголын 3.2сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчихаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан Суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Ийм олигархиудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Байгалийн баялгыг хураалгачих вий гэхээс гол нь харлаж тэмцэж байгаа. Төр авах ёстой юмаа авна” гэлээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад цаашид хэрхэн ажиллах талаар дараах 15 чиглэлээр үүрэг өглөө.
 

Цаашид:

1.  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах.  Нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай,авто зам, дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах

2.  Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох. Орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад, дотоод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх

3.  Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллагашударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх

4.  Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах 

5.  Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож,  нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх

6.  Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах

7.  Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдал байгаад дүгнэлт хийх.  2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдлийг арилгах

8.  Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал, хийдэлтэй байгааг нэн даруй засах 

9.  Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах

10.Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй сайн уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж,ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан, муу ажилласанд нь хариуцлага тооцож байх

11.Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг болгох

12.Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болонажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх

13.Шатлан дэвшүүлэх “мерит” зарчмийг баримтлан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад  сургалт зохион байгуулах

14.“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх

15.Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-16 04:55:46
    5-хан ам бүлтэй мөртлөө 5000 ам бүлийг хоолтой байлгаад дээр нь төрд татвараа төлөөд л байгаа юм.
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Шинэ  2019-02-15 10:50:19
    Хувийн аж ахуйг чөлөөтэй орхиж гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирвэл мөнгөний ханш чангарч амьдрал арай дулаан болно. Төр бүхнийг хийвэл улс дампуурна
    202.179.27.92
    Мэдэгдсэн Хариулах
  • uugan.od 2019-01-17 04:04:32
    ardchilsan niigemd amidarch bgaa gedgiig bodoh ystoi ush sanaj tuuniigee alban tushaalaaraa dalialgaj herhevch bolohgui huuliin daguu bn u ugui yu gedgiig shalg...
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • S 2019-01-17 03:53:59
    Олон ам бүлтэй айлд лиценз эзэмшүүлэх үү
    202.21.106.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 17:45:23
    Хувийн өш хонзонгоор хол явахгүй ээ Хүрэлсүхээ.
    202.21.106.156
    Мэдэгдсэн Хариулах
    • Sßs 2019-01-17 05:19:06
      Guide tegeed nomtoibayriin zuv uu
      66.181.161.5
      Мэдэгдсэн Хариулах
    • T1t 2019-01-16 19:56:02
      Huviin honzon met haragdavch unen hereg deeree harts arduudiin toloo yarij Bain’s.
      172.58.140.100
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-16 16:01:13
    Номтойбаяртай муудалцаад албан тушаалаа ашиглан хариу авч байгаа бололтой. Одоо тэгээд.макийн цемент үйлдвэр. Блокийн үйлдвэр бүгдийг зогсоох болохнээ.
    66.181.184.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 11:45:37
    Үндэсний йлвэрлэгч, татвар төлөгч аж ахуйгаа дэмжихгүй ингээд бвал хэн татвар төлж төр тогтох юм бол доо . Ерөөсөө социализмаа байгуулаад диктатор тогтоох уу?
    122.201.21.242
    Мэдэгдсэн Хариулах
  • demjigch 2019-01-16 11:39:16
    hurelsuhiig demjij bainaa
    182.160.34.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2019-01-16 11:30:42
    Sain bna. Mash sain bna. Amjilt husiye.
    66.181.177.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-01-16 11:22:02
    masj zuv.temtsej ehleheer demjjeed ogoorei
    150.129.141.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Т 2019-01-16 10:21:13
    Манай Топор одоо цэвэр популизм хийгээд эхэллээ дээ!! Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эсрэг ийм маягаар сүх далайвал хол явахгүй дээ!!!
    64.119.20.162
    Мэдэгдсэн Хариулах
    • T1 2019-01-16 19:57:43
      Uhsen hatsanii chini undesnii uildverlegch ve
      172.58.140.100
      Мэдэгдсэн Хариулах
    • и 2019-01-16 11:25:52
      Битгий хуц
      112.72.11.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 10:02:33
    Ямар гоё юм бэ баяр хүргье ,Тэр Номтой баярийн пээдийж байгааг Хурдан орд газраа авч улсын өмч болгож ард түмний амьдралыг дээшлүүл...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөндөр 2019-01-16 09:54:25
    ерөнхий сайдын зөв, үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой, ард түмэн өргөн дэмжих нь гарцаагүй,
    49.0.218.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Юм зөв явах ёстой 2019-01-16 09:37:23
    Мэдээлэлд ойрхон байсан Нямтайшир хамаг лиценз хамсан нь үнэн.Түүнд тэнэг үр заяасан нь бүүр ч үнэн.Хувь заяа гэж ийм л юм байдаг юм
    202.72.247.14
    Мэдэгдсэн Хариулах
    • Sodnom gej lalar avch ugsun 2019-01-16 22:19:50
      Erunhii said bsn Dumaagiin Sodnom gej shunaliin div avch ugsun. Oopoo haus baishin avhuulchaal tansaglaj suuhaa lalar
      142.116.7.154
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-16 09:14:57
    ерөнхийдээ Хүрэлсүхийг дэмжиж байна. гэхдээ номтойгоос болж мак компанийг бүхэлд нь буруутгаад байгааг ойлгохгүй байна. Олон залуучуул, аж ахуйн нэгжийг ажиллаж...
    66.181.160.7
    Мэдэгдсэн Хариулах
  • АХМАД 2019-01-16 09:14:25
    АРМИД ЧИНЬ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ЧОЙЖАМЦ, ЭНХБАЯЛАГ ГАНБААТАР ГЭЭД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ, ГЭРТЭЭ СУУГААД ОРОН ТОО БӨГЛӨӨД ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ХӨГИЙН ГАРУУДЫГ ЗАЙЛУУЛБАЛ ЧИ ...
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch  2019-01-16 09:07:35
    Talbai deer irsen humuustei tentseh hemjeeni tuunesch olon hunig ajili.n bairtai amdraltai avj yava undesni MAK xxk oroldod herggui biz de.
    202.179.26.182
    Мэдэгдсэн Хариулах
  • дэмжяаа 2019-01-16 08:57:25
    Хүрэлсүх зөв ярисаан зөв бодолтой хүү юмаа бүгд дэмжяаа
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 08:13:28
    Чи монголтойгоо тэмцэж байхаар өчнөөн луйвар хийж байгаа гадаад компани, Оюутолгойтой тэмчээч. Чи ч чадахгүй л дээ. Худлаа шаахаас өөр юм чамд байгаа юм уу
    64.119.26.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 08:13:01
    Үндэсний гэгдэх томоохон компаниудыг хуулийн хүрээнд дэмжиж ажиллах нь зөв юм биш үү. Солонгос улс ингэж байж л хөл дээрээ боссон түүхтэй юм байна лээ
    202.131.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Po 2019-01-16 07:31:52
    Дэмжинэ. Төр засагаа унагах гээд явж байдаг компанийн захирал гэж дэлхийд байх уу
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • K 2019-01-16 07:30:54
    Hurelsuh mash zuv mongoliin ard tumnii nayan huvi ni demjij bgaa shuu
    122.201.22.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ЕС зөв өө 2019-01-16 07:17:55
    Зөв дөө
    67.162.117.222
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-16 07:04:56
    Zow muu hun hogiig 36 lizenziig shudragaar awaagui gemt hereg hiij heel hahuuli awilgadaj baij awsan ni todorhoi gej bodoj b na HURAA tegeed hoogood yawuul
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-16 07:01:03
    Харин ч өчнөөн олон хүнийг ажлын байраар хангаж, ар гэрийг нь тэжээж байгаа компани. Чи наадахаа аль хэдэн жилийн өмнөөс хэлж байхгүй яасын? Номтойбаярт өсөрхсө...
    220.248.61.96
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-01-16 07:02:01
      өсөрхсөндөө л одоо ийм юм ярьж байгаа биз дээ. Үхсэн хойноо. Тэгэж ярьвал чиний хамсаатан Жонхуу ч гэсэн хууль бусаар баяжсан юм шүү
      220.248.61.96
      Мэдэгдсэн Хариулах
  • Bugdiig ni buzaaj awnaa !!!! 2019-01-16 06:46:03
    Zow Hurelshukh said zow yarilaa odoo ajil hereg bolgoh heregtei b na! Owog deedsiin ami nasaar Ard tumendee owluulj odson baylgaa ene 5 hund ogchino gedeg teneg...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-16 06:45:17
    erunkhii saydaa uragshaa , ard tumen khamt shuu
    103.229.122.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-16 06:44:27
    Зөвөө зөв. Бид таныг дэмжиж байгаа....
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-16 06:43:16
    Tcagaan suvargiig toriin medeld avch ,duudgaga hudaldaand oruulaad yduu irgedee ajiltai bolgohiod ,zartcuulbal. Tuuhend altan usgeer temdeglen hundetgeh estoi ....
    120.16.1.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Олл 2019-01-16 06:37:28
    Өмнөхөө арчилж чадахгүй бж болиосой. Харин Женко луйвар хийсэн бх даа
    202.126.89.8
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-16 06:12:13
    зөв шүү
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Jatga zairan  2019-01-16 11:30:25
      vlger bitgi baigaasai
      66.181.161.36
      Мэдэгдсэн Хариулах