Тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг 2 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд 100 гаруй цэгтбайнгын болон хөдөлгөөнт эргүүл, 600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна.

Замын цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг ялангуяа орон байр, тээврийн хэрэгслийн болон мал хулгайлах, дээрэмдэх гэх мэт гэмт хэргүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан, хулгайн эд зүйл, мал, махыг зөөж тээвэрлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул тээврийн хэрэгсэл, түүний жолооч, зорчигч, ачаа тээш зэргийг шалгаж байна.

Тухайлбал, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "KiaFrontier" маркийн автомашиныг шалгахад иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн энэ сарын 11-ний өдөр "H.Porter" маркийн автомашинд бичиг баримтгүй ТОЗ-8 маркийн галт зэвсэг тээвэрлэж явсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг илрүүлэн холбогдох албадад хүлээлгэн өгч, шалгуулав.

Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай автозамуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсаар байна. 
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явахыг зөвлөж байна.
 
Түүнчлэн гудамж замын хяналтаар хөдөлгөөнд оролцогчид хүүхдийг буруу тээвэрлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил түгээмэл илэрч хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа тул иргэдийг өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.


 
О.Гэрэл
Оллоо.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД ТҮМЭН 2019-01-16 07:54:09
    ЗҮГЭЭР Л ХЭНИЙ ЭЗЭМШИЛ БАЙСНААС ҮЛ ХАМААРАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ.ХУЛГАЙЧ НЬ ЯЛАА ЭДЛЭНЭ БИЗ.ХАМТРАГЧ НЬ МАШИНАА ХУРААЛГА .ӨӨР АРГА БАЙХГҮЙ
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах