Цэнхэр дуулгатнуудад цэргийн цол олголоо

БНӨСУ-д НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай III мотобуудлагын батальон 9 сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх нутгийн зүг хүлгийн жолоо залах цаг мөчтэй зэрэгцэн нэгэн баярт үйл явдал тохиосон нь батальоны цэнхэр дуулгатнуудад ЗХЖШ-ын даргын тоот тушаалаар цэргийн цол олгогдсон явдал байлаа.


2014 оны 08 дугаар сарын 09-ны өглөө батальоны бие бүрэлдэхүүн жагссан ба ЗХЖШ-ын даргын 2014.08.08-ны өдрийн б/326 дугаар тоот тушаалаар  дэд хурандаа цолоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн санхүүгийн дарга, хошууч Доржготовын Ганбат,
хошууч цолоор Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлах офицер, ахмад Д.Гантулга, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер сапёрын /сургууль-байлдааны/ батальоны захирагчийн орлогч, штабын дарга ахмад Батмөнхийн Ганбаатар, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ар талын дарга, ахмад Дүгэрсүрэнгийн Батсүх, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн инженерийн дарга, ахмад Лхагвасүрэнгийн Жамбалсүрэн, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн батерейны захирагч, ахмад Адъяагийн Нямхүү нарын 5 цэргийн алба хаагч, ахмад цолоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн буудлага, зэвсэг засварын тасгийн дарга, ахлах дэслэгч Сүхбаатарын Амгаланбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер сапёрын /сургууль-байлдааны/ ахлах дэслэгч Билэгсайхан Батмөнх, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн агуулахын дарга, ахлах дэслэгч Дэмчигийн Дэлгэрцогт, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дайчилгааны офицер, ахлах дэслэгч Төмөр-Очирын Анхбаяр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн батарейн захирагч, ахлах дэслэгч Женсбайн Асылбек нарын 5 цэргийн алба хаагч, ахлах дэслэгч цолоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл хүмүүжлийн дарга дэслэгч Баясгалангийн Отгонпүрэв, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Дондогдоржийн Нямбаяр, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ЦСРРР-ын салааны захирагч, Түвшинтөгсийн Ганзэв, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Лхагвасүрэнгийн Галбадрах, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер сапёрын ротын захирагч, дэслэгч Чойжилсүрэнгийн Мөнхболд, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер төхөөрөмжийн ротын захирагч, дэслэгч Бямбаагийн Болорчулуун, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танкийн батальоны ажиллагааны офицер, дэслэгч Даваажавын Өсөхбаяр, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн шатахууны офицер, дэслэгч Баатарын Хашбат, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын техникийн орлогч, дэслэгч Ванчиндоржийн Ууганбаяр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн СБМББ-ны соёл хүмүүжлийн зааварлагч, дэслэгч Хашдоржийн Пүрэвхүү, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ажиллагааны удирдлагын төвийн офицер, дэслэгч Наранцэцэгийн Мөнх-Од, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зэвсгийн даргын туслах, дэслэгч Дамдины Мөнхсайхан нарын 12 цэргийн алба хаагч, нийт батальоны 23 цэргийн алба хаагчдад цэргийн цол олгогдлоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.