“Халх голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн” номын  нээлт боллоо
ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвд “Халх голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн” номын  нээлтийн ажиллагаа болж нээлтийн ажиллагаанд Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, дэд дарга Г.Билгүүн, Зөвлөх доктор профессор Ч.Дашдаваа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн дарга А.Н. Артизов, ОХУ-ын  Цэргийн улсын архивын орлогч  захирал В.И.Коротаев зэрэг нийт 60 орчим хүмүүс оролцлоо.

Энэхүү номыг Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 17-р хуралдааны шийдвэрийн дагуу бэлтгэж, Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан Оросын талын санхүүжилтээр хэвлүүлсэн шинэ бүтээл юм.
Номыг бэлтгэж хэвлүүлэхэд ОХУ, Монгол Улсын архивын байгууллага, ялангуяа хоёр улсын цэргийн түүхийн архивын ажилтнууд өргөнөөр оролцсон байна.
“Халх голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны 5-10 сар” номыг хоёр улсын 10 архивт судалгаа хийж, нийт 1000 гаруй архивын баримтыг ашиглан бүтээлээ.

Энэ номонд 1939 оны Халхын голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагаа, тухайн үеийн цэрэг, улс төрийн түүхэн үйл явдлуудын тухай тодорхой өгүүлсэн бөгөөд И.В.Сталин, К.Г.Жуков, Х.Чойбалсан зэрэг түүхэн бие хүмүүсийн намтар, түүхэнд холбогдох сонирхолтой баримтуудыг үзэх боломжтой юм.

Номонд нийтдээ 274 баримт оруулж нийтэлснээс 250 нь анх удаа нийтлэгдэж байгаа шинэ баримтууд юм. Тэдгээрт түүх эрдэм шинжилгээний тайлбар хийж, түүхэн ховор гэрэл зургуудыг хавсаргажээ. Халхын голын ялалтын түүхт ойн босгон дээр хэвлэгдэн уншигч олон түмний гар дээр очиж буй энэхүү ном нь Монгол-Оросын цэргийн хамтын ажиллагаа, Халхын голын байлдааны түүхийг цаашид гүнзгийрүүлэн судлахад чухал иш хэрэглэгдэхүүн болж ашиглагдах нь дамжиггүй юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Balai surwaljlagch 2016-05-19 14:37:27
    Naadah chin dain malaa. Zewsegt murgulduun bol hedhen hunii ami ersedsen, ihenh ni mod chuluu barisan nuhduudiig helne. Harin bugd buu barisan bol dain shude
  • DAIN 2014-09-07 15:15:50
    ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ХАЛХ ГОЛЫН ДАЙН
  • ДАЙН 2014-09-07 14:07:23
    Уг нь дайн биз дээ. Эх орноо хамгаалагчдыг доромжлох юм аа Мөнгө мөнгө дээдлээд байж
  • Үнэн 2014-09-07 14:04:56
    Халх голын дайн гээч. Цаг хугацааны эрхээр байлдагч орнуудын харилцаа өөрчлөгдсөн ч түүхийг гуйвуулж болохгүй.