Агентлагууд өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй ажиллаж байна
Чингисийн талбайд өнөөдөр Засгийн газрын агентлагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Нээлттэй өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв зэрэг Засгийн газрын агентлагууд иргэддээ нээлттэй үйлчилж байна.

Тухайлбал, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв Монгол Улсын стандартуудыг үнэгүй мэдээлдэг вэб сайтын талаар танилцуулж, стандартуудын тухай мэдээлэл өгч байна Мөн жин хэмжүүр болон, цусны даралт хэмжигч механик аппаратуудыг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж өгч байна . Иргэдэд үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлүүдийг таньж, шинжлэн өгөх үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулж байгаагаа өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнаж буй.
Мөн энэ үеэр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Засгийн газрын худалдан авах ажиллагааны 2 өдрийн үнэ төлбөргүй сургалтанд бүртгэхээс гадна, иргэд байгууллага хууль зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авах зэрэг олон боломжууд нэгэн зэрэг бий болох юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч 10 гаруй агентлаг оролцож байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.