Хулгайн байж болзошгүй 12 тн махыг хот руу нэвтрүүлэх гэж байжээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын үеэр ч энэ төрлийн зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, нийт 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэж байсныг илрүүлжээ. Эдгээр зөрчлүүдээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг Хан-Уул дүүргийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалтыг зохион явуулж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.