Эрээн чиглэлийн ачаалал өсч, нэмэлт галт тэрэг, автобус гаргажээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар 20 үүрэг өгөгдснөөс бүрэн биелэлттэй үүрэг 4, харин найман үүрэг 70 хувийн хувийн биелэлттэй, мөн найман үүрэг 30 хувийн биелэлтэй байна.

Шуурхай хуралдааныг дэд сайд ахлаж  Агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг сонслоо. Туркийн агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамтай харилцан нэгдсэн шийдвэрт хүрвэл дээрх өөрчлөлтийг хийх болосмжтойг ИНЕГ-аас онцоллоо. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын нислэг есөн хувиар,  орон нутгийн нислэг  10 орчим хувиар өсчээ.

Монгол улсын уламжлалт баяр Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлжээ. Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгөн ажилласан гэж АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдээллээ. Мөн Налайх чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт явуулахаар өлөвлөж байна.

"Улаанбаатар төмөр зам" ТӨХК-ийн мэдээлж буйгаар  төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн  ачаалалтай байна. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлэгийн галт тэрэгний солилцоо буурсан  үзүүлэлттэй байна. 

Одоо хийгдэж буй ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Зам, тээврийн хөгжлийн яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Any 2019-01-15 03:44:21
    Эрээнээс авчирсан бэлгийг битгий ав. Баярлалаа гээд л буцаагаад егчих.
    173.66.91.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-14 14:36:06
    эрээний бараагаар цагаан сарын бэлэг егдег будуулэг байдлаасаа салж чадахгуй естой ухэр нэрэндээ таарсан хогнууд юмаа
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах