Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хүүгийнх нь хамт шүүнэ
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох 37 тэрбум төгрөгийн асуудлыг шүүхээр шийдэхээр болсон.

Тодруулбал, оны өмнө Э.Бат-Үүл нарын хэргийг шүүхэд шилжээд байсан бол энэ баасан гарагт урьдчилсан хэлэлцүүлэгийг хийхээр товлосон юм. Сэжигтнээр Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, Б.Чулуудай, А.Гантулга, Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарыг татаж, шүүх юм байна.

Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон.

Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан.

А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон.

А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-20 18:56:02
    ed nariin ger byliin horongiig huraaj yal ogoh ni mash zov...
  • ИРГЭН 2019-01-17 09:40:33
    ЦАГААН ЧӨТГӨР ХҮҮТЭЙГЭЭ ШОРОНД ОРЛОО ДОО
  • Иргэн 2019-01-15 00:39:23
    Шударга ёс тогтоож, дарамталж бизнес эрхлүүлдэггүй,мөрөарөө амьдрахад саад болсон,бас цэцэг тарих нэрээр их хэмжээнии мөнгө угаасан идсэн хэргийг шалгаж өгнө үү...
  • olon yumaar hylgaich boloh ni ilerdeg?.. 2019-01-14 16:12:18
    ene muu ardchilaliin ner barisan hylgaich nar,ehneesee l hylgai hiih ni medegdej baisan baigaam?...
  • ард 2019-01-14 15:54:20
    дандаа л том гарын луйварчид
  • Zochin 2019-01-14 14:01:40
    Hulgaichaa hulgaichaa hulgaichaa.BAATAR hulgaich........
    • Иргэн 2019-01-15 00:50:56
      БААТАР ХУЛГАЙЧ БОЛООРОЙ ГЭЖ ЭБИ НАЙЗ НЬ БААТАР БОЛГОЖЭЭ
  • zochin 2019-01-14 13:11:20
    unen gej baidag l yum bauna daa
  • монгол хүн 2019-01-14 12:49:49
    Маш зөв сайн байна. Үхэж далд орсон ардчилагчдыг хэдэн үеэр нь тамд унагах хэрэгтэй.
  • Иргэн 2019-01-14 11:53:38
    Арай ч нэг их наяд төгрөг биш байлгүй дээ
  • Zochin 2019-01-14 08:45:43
    Turin alband garga hiigeed heden ueeeree ideh hooloon oldog humuusig boliulah tsag irsen. Ed nar l urund oruulaj ba. Sain shuugerei dee 1 sar horiod tavichih vi...
  • fr 2019-01-14 08:27:20
    Цаг үеийн үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ дээ,ард түмнийг лалраар нь дуудсан ардын баатар гэж бж боломгүй,Эба-даа харин баатар нь бх,шудрага үнэнд гүйцэгдэх нь тэр.
  • zasag 2019-01-14 07:47:53
    muusan luivarchdig hezee ch bitgii urshuu
  • өвгөн 2019-01-14 07:45:17
    Ий яадаг билээ. Ардчилалын алтан хараацай , алт диллерийн хам хэрэгтэн , айлын гэр ухсан хулгайч Монгол улсынхаа баатарыг шүүнэ гэдэг байж болдог юм уу?
  • Зочин 2019-01-14 07:41:22
    Энэ Бат-үүл гэдэг бууны нохойг сайн шүүх хэрэгтэй улсын төсөвт бид нар хяналт тавьдаг гээд ардчилсан намынхан хуцаад байсан энэ хүндээ арга хэмжээ ав
  • Harayl daa 2019-01-14 07:11:08
    Uul darga eldew chimeg zuult ter tusmaa Odon medalid ner hunded durgui gej ooroo yariad baigaa Baatar zoloo uuchlaarai geed buzaagaad ogchihwol bid itgey !!
  • Амар 2019-01-14 06:56:24
    Үүлээ Хүзүүгүй Мянгуужин шигээ сайхан бурдагаа одоо боль.Тэр Дорлигжавтайгаа хөтлөлцөөд зайл.Бид үнэхээр та нараас залхаж бас үзэн ядаж байна.
  • Бат 2019-01-14 06:51:10
    Бид улсын төсвийн хөрөнгөнд эзэн нь хяналт тавих механизм үүсгээгүй энэ нь анх үндэсний хөрөнгөтөн төрүүлхлэх зорилготой одоо хөрөнгөтөн төрсөн хуульгүй
  • зочин 2019-01-14 06:42:48
    Хүүгийх нь хамт байдаг нь ч юүв дээ Батүүлээ одоогоос хориод жилийн өмнө эрх чөлөө ардчилал гэж зогсохдхх эцэст нь түүнийхээ золиос болно гэж бодсон уу дэлхий
  • !!!!! 2019-01-14 06:35:49
    ene durak Batuuliig ali hediin shuugeed ulsad uchiruulsan hohirliig toluuleh heregtei baisiin za yahaw hereg oriotdoggui yum da
  • Пис пис ... 2019-01-14 06:25:24
    Шаар шавхруунуудаас юу ч асуулгүй шууд пис пис хийлгэчих хэрэгтэй. Монгол улсаа цэвэрлэж, цааш хөгжихийн тулд ийм шаар шавхруу, чөдөр тушаануудыг бүрмөсөн устга...
  • Зочин 2019-01-14 06:20:42
    Аав хүү 2 Амгалангийн хориход хамттай сайхаан сайхан