Гадаадад суугаа ээжүүдэд
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг ирэх гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. 

Үүнтэй холбогдуулан хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсан байна. Хүсэлтийн үндсэн дээр Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан  эхчүүдийн одонг суугаа болон хавсран суугаа орны Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газарт нь хүүхдийн баяраар буюу зургадугаар сарын 1-нд олгуулах зорилготойгоор санал хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа , мэдээллийг нэгтгээ эхэлжээ.

Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж, бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг тавихаар тохирсон байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-14 15:45:10
    битгий долигоно оо_ тэд хужаа хүүхэдтэй бол яах уу? сай н бодож л хийгээрээ. хүнээ ялгаврлан гадуурхдаг орон МГЛ л ганцаараа байна
  • Зочин 2019-01-14 07:43:35
    ер нь улсаас нэгээс 3 хүүхэдтэй ээжүүд юу ч авахгүй юмдаа хөөрхий.4-6 хүүхэд төрүүлсэн ээжүүд одонгийн мөнгө авах юм төр засаг мөн ч ялгаварлан гадуурхах юм