Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн сүмо бөхийн тэмцээн Токио хотноо ирэх сарын 11-нд болно.
Энэхүү тэмцээнд 10-15 насныхан оролцдог бөгөөд манай улсаас сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаан хүүхдийг шалгаруулан оролцуулах юм. Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд ангилал тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахын зэрэгцээ “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулдаг. Сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой 15 настай хүүхдүүд Х хороолол дахь Техник, технологийн дээд сургуульд өнөө өглөө эхэлсэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн