“Алдарт эх”-ийн одон авах ээжүүд дараах материалыг бүрдүүлнэ

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлэн, өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандана. Үүнд:
 

  • Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
  • Тухайн эхийн цахим үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал гурван наснаас өмнө үрчилж авсан байх ёстой. Мөн гурваас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
  • Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойших лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
  • Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулсан байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayar tuugii 2022-02-26 03:02:05
    matiaral awah suuliin hugatsaa hezee be
  • амаржаргал 2020-10-08 02:33:35
    4 хүүхэдтэй одондоо яаж орох вэ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • erdenechimeg 2020-01-14 08:44:58
    bi 4 huuhed turuuleed neg ni endsen.odon awah bolomjtoi yu
    202.126.89.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Eh 2020-01-13 10:59:46
    Manai baga hvvhed 5 sard oi hvrne odoo materialaa uguh vv
    66.181.161.125
    Мэдэгдсэн Хариулах
    • Soylchimeg 2020-03-28 03:22:18
      Bi 4 n hvvhed torvvlsen 2dahi hvvhed 2 Nash hvreed endsen odond hamragdah uu todorhoi hariu ogoochee
      162.158.166.164
      Мэдэгдсэн Хариулах
  • Soylerdene 2020-01-08 06:23:43
    Bi 4 hvvhedtei tom ohinoo vrchlvvlsen tiim bolohoor odon awah bolomj bnuu
    202.126.89.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Баянхүү 2019-12-15 13:12:04
    4 хүүхэд төрүүлээд нэг нь эндсэн бол эхийн одонд хамрагдах боломж байдаг уу. Ямар заалт байдаг вэ
    66.181.161.93
    Мэдэгдсэн Хариулах