“Барилга орон сууц-2014” үзэсгэлэн яармаг маргаашийг дуустал үргэлжилнэ

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдаж буй томоохон үйл ажиллагааны нэг “Барилга орон сууц-2014” үзэсгэлэн яармаг  уламжлал ёсоор энэ сарын 5-7-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж байна.
Уг үзэсгэлэн нь улс орны хөгжлийг тодорхойлогч барилгын салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, салбарын өнөөгийн хөгжлийг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой.

Үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод орон сууц барилга барьж байгаа компаниуд, гадаад,  дотоодын барилгын материалын үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, ландшафт, интерьер дизайны зэрэг 120 гаруй аж ахуйн нэгж компаниуд оролцох төдийгүй ипотекийн зээл олгож байгаа арилжааны банкууд үйл ажиллагаага явуулах юм.  Мөн барилгын салбарт шинээр нэвтэрч байгаа орчин үеийн дэвшилтэт техник технологи, барилгын материал, тоног төхөөрөмж болон эрчим хүчний хэмнэлттэй барилга, хаусны шийдлийг дэлгэн үзүүлэх болно.

Зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд зориулж  "Саруул", "Нарны Хороолол", “X Apartment", "Хүннү 2222", "Хангай”, "Шинэ Налайх", "Комфорт Апартмент" зэрэг 60 гаруй стандарт болон тансаг зэрэглэлийн хотхон,  хороолол,  орон сууцнууд оролцож барилгачдын баярыг тохиолдуулан хямдрал урамшууллаа зарлана.
Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН”,  БЗМТ хамтран зохион байгуулагчаар БХБЯ, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв ажиллаж байна.

Үзэсгэлэн маргаашийг дуустал үргэлжилнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.