Хамтарсан шалгалт эхэллээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Төлөвлөгөөт бус шалгалтаар нийслэлийн 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын I, II давхаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах юм.   

 Мөн иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах бөгөөд шалгалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shalga arga hemjee awaa ! 2019-01-14 03:16:48
    Oron suuznuudiin 1 dawhart bairlaad baigaa Guanz Restoron, darhanii gazruud bugd Gaz heregledeg bur emh zambaraagaa aldsan mash ayultai bainaa !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах