Хүйтний эрч чангарна

-Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна-
 

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус,  Завхан голын эх, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.