М.Энхболд: Нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байна
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан 430 депутат Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.  

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
 

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.  Тэр цагаас хойш 27 он улираад байна.

Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.

Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.

Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хүсэхийг хүсэж байна.
Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.
Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.
Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                             МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр                                                              Улаанбаатар хот.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2019-01-17 10:19:15
    Нэгдмэл үндэстэн гэдэг үгний цаад утга нь эвгүй шүү.
  • Tj 2019-01-14 10:34:18
    Ta suudlaalaasaa hovhrood uguuch! Bid saikhan amidarmaar baina.
  • Уншигч 2019-01-14 09:59:54
    Ойлгосон юм болов уу, ээ дээ мэдэхгүй дээ
  • za chi bitgii hyz!!!! 2019-01-14 09:26:18
    za chi bitgii hyz!!!chinii ygiig hen abah be?Olgoirhoo!!!!toroos tersen terbymtantai hen hanilah be?marzan hosin sogchin gedeg chi bna syy!!!demiirdegeen bolij ...
  • МЭРГЭН 2019-01-14 09:07:23
    Ард түмнээ ТАЛЦУУЛЧИХАД юу юу яриад бна аааааа
  • зочин 2019-01-14 06:53:40
    За тэр их хурлын даргыг огцруулах нэмэлтийг сайн хараарай. Саналаараа огцроогүй бол цаазална гээд оруулчих вийдээ одоо тэр л дутуу байна.
  • зочин 2019-01-14 01:38:08
    Бидэнд таны мэндчилгээ хэрэггүй, Ард иргэдийг доромжлоод байлгүй яваад өг,,, Энэ улсад шударга төр бий болох ёстой. Сайхан цаг ирэх ёстой.
  • Bi ch mongol 2019-01-13 17:36:50
    Монгол төрийг шоучдын уланд гишгүүлэлгүй өдий хүрсэнд баярлалаа. Тэнэг ч гэсэн нэг хуулийн бараа харагдууллаа. Та асар тэвчээртэй хүн юм
  • L 2019-01-13 13:17:36
    Ta chini yarih ni neg uur hiih esreg hiigeed ard tumendee hairtai dur esgesen hen gerchilgee ve Odoo tanii ug hereggui
  • АРД 2019-01-13 12:59:34
    ХУУЛИА ЗӨРЧИСӨНДӨӨ БАЯР ТЭМДЭГЛЭДЭГ СОНИН Л ЮМ
  • 28 2019-01-13 12:25:34
    Энхболдоос өмнө АТГ,Шүүх прокурорынханыг шударга нэгнээр эрс шинэчлээч УИХ,ЕТГ,ЗГХЭГ-аа?? Эболд солигдсноор шүүгчид шударгажина гэж гонж.
  • Zochin 2019-01-13 10:41:02
    ya muu hulgai m.enkhboo jinhen undsen ajiaa hiij ehelj bna. Hujaa zangaa odool gargaj ehlj bna. TER bicheej bgaa hamuudiinee
  • ZOCHIN  2019-01-13 10:18:30
    BITGII DOROMJLOOD BAI.OMHII AVILGACHIN.
  • өрөдөж байна Энхболдыг 2019-01-13 08:24:55
    Сүүлийн үед Энхболдыг харахаар өрөвдөх юм хөөрхийг. Нүд нь бүлтэлзээд л " Манай МАН-хан бүгд л нийлж улс орныг цөлмөсөн байхад ганц би л буруутан нь болж байга...
  • Бат 2019-01-13 07:47:17
    Чи л санаа тавиад суудлаа өгмөөр байна
  • Зөв шийдэл 2019-01-13 07:33:27
    Хамгийн зөв шийдэл бол ИХ ХУРЛЫГ ТАРААХ. энэ их хурал цаашид ажиллах ЧАДАМЖГҮЙ өөр шийдэл байхгүй
  • Zochin 2019-01-13 06:38:35
    Суулийн болсон явдлуудыг харахад энэ хун энэ албан тушаал дээрээ байх естой юм байна.Буулгаад дараа нь будаа болоод енгеререхед оюунэрдэнийн мянган уучлал юу вэ...
  • zochin 2019-01-13 06:19:03
    taliigaach s, zorigiin ugiig zeeldsen bayna
  • зөв зөв  2019-01-13 06:09:11
    энхболдыг солиод юу хожих юм төрийг хашгирснаар биш хашир туршлагаар барьдаг юм туршлага гэдэг шиг том боловсрол байдаггүй юм энэ хэдэн хэнээтэй нөхөд арай эрт
  • zochin 2019-01-13 05:46:20
    bi mongol hunii saruul uhaand itgedeg gj yaasan onoj helsen ug be.
  • энхболдыг дэмжиж бна 2019-01-13 05:45:25
    ОДООГИЙН ПАРЛАМЕНТИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ ХҮН ЭНЭ ЭНХБОЛД МӨН ЮУ ЮУНЫ ТУХГҮЙ ОЛОНД ТААЛАГДХЫГ ХҮСЭЖ ТӨРИЙГ ХАЯЖ БОЛОХГҮЙ ТЭВЧЭЭРТЭЙ ХУУЛИЙН ДАГУУ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЗӨВ...
  • зочин 2019-01-13 05:19:10
    энэ нэг тэнэг хүмүүст Монгол түмэн минь насаараал хуурагдаж амьдарлаа одоо бүү итгэ Хүмүүүсээ