Хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудаас...

Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд “богино ой тогтоолттой” байдаг гэнэ. Иймээс хүүхэд өдрөөс өдөрт байнга давтагддаг юмыг амархан тогтоодог. Та ийм байдлаар хүүхдийнхээ ой тогтоолыг хөгжүүлж хөгжлийн зохих түвшинд байлгаж чадна.

Нэг настай хүүхэд тоглоомоор дамжуулж ахуйн эд зүйлсийг таниулах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэлдэй эсвэл бамбаруушийг нь усанд оруулж тоглуулах. Хүүхэд тэр бүхнийг сайн тогтоож авна гэдэгт та бүү эргэлз. Дараа нь хүүхдээ дуурай гээрэй. Ийм байдлаар таны хүүхэд амьдралын мэдлэгт суралцана.

Хоёр наснаас эхлээд хүүхдэд үлгэр, ном уншиж өг, дахин дахин бараг цээжилтэл нь уншиж өгөөрэй. Дараа нь сонссон бүхнээ дэс дараалан ярихыг хүс, та мөн өөрийн амьдралын туршлагаас ярьж өгч болно.

Хоёроос дөрвөн нас
Хүүхдээ хоёр нас хүрснээ дараа түүний мэддэг, танил юмс дээр нь үндэслэн шинэ юм заахад тэр илүү сайн тогтооно.
Гурван настай хүүхэд чиглүүлсэн асуулт тавихад юмаа эргэж сайн санадаг. Ийм учраас ой тогтоолыг сайн хөгжүүлэхийн тулд тодорхой асуулт тавь. Жишээлбэл цэцэрлэгт явсан эхний өдөр нь”Чи цэцэрлэгт хэний хажууд сууж хоол идсэн. Чи хоолны дараа юу хийсэн” гэх зэргээр. Маш жижиг сажиг зүйлсийг асууж лавла. Та хүүхдэд хичнээн тодорхой асуулт тавина, хүүхэд тухайн өдөр болсон явдлаа маш сайн санана. Түүнээс гадна сэтгэл судлаачид эдгээр дасгалын дараа хүүхэд өнгөрсөн үйл явдал ба түүнтэй холбоотой мэдээллийг сайн тогтоодог гэж үздэг.

Юм тогтоож сурахын тулд хоол хийж байхдаа хүүхдээ галын өрөөндөө суулгаад алхам алхмаар юу хийж байгаагаа тайлбарлаж ярьж өг. Төмсөө угааж арилгаж хэрчиж дараа нь шардаг гэх зэргээр. Хүүхэд таны үйлдэл бүхнийг дэс дараалан тогтоож, оройн хоол хийхэд юу хэрэгтэйг мэдэж авна. Цэцэрлэгийн насны хүүхэд урьдчилан ярьж өгсний дараа болсон үйл явдлыг илүү тогтоодог. Жишээлбэл циркэд очихын өмнө тэнд юу үзэх харах тухай дэлгэрэнгүй яривал тэр дараа нь бүхнийг тодорхой санана. Аялал зугаалгаар явахын өмнө үүргэвч, унтлагын уут зэргээр тоглуул, ямар зохион байгуулалттай, яаж хэрэглэдэг тухай ярьж өг. Аяллаас ирсэний дараа эдгээр эд зүйлсийн тусламжтайгаар тэр болсон үйл явдлуудыг эргэн сайн санаж, мартахгүйгээр тогтоож авна.

Дөрвөөс зургаан нас
Дөрвөн настай хүүхэдтэй ярихдаа алиалж хошигновол тэр их сайн хүлээж авна. Жишээлбэл та өвөл гадаа хүүхдээ тоглуулахаар хувцаслаж байтал тэр малгайгаа өмсөхөө мартчихвал “Толгойгоо хөлдөөхгүйн тулд хоолны сав углавал ямар вэ” гэж алиал, хүхэд инээд алдан дулаалаагүйгээ ойлгоно. Харин дараа гадаа гарах болохдоо ээжийнхээ наргиаг шууд санана. Харин та ууртай үглэж, загнан малгайгаа өмс гэвэл тэр дороо л мартчихна. Танай хүүхэд харилцуур утас сонирхож эхэлмэгц гэрийнхээ утасны дугаарыг тогтоолго. Гэхдээ шууд цээжлүүлэх хэрэггүй.

Танай хүүхэд хөгжмийн авьяастай бол дуу дуулуулж, зураг зурах дуртай бол тоогоор бичиж үзүүлж сурга. Гэрийнхээ утасны дугаарыг тогтоосны дараа өвөөгийн утсыг цээжлүүл гэх зэргээр ахь.
Цэцэрлэгийн ахлах насны хүүхдүүдийн ой тогтоолыг сайжруулахын тулд ийм тоглоом тоглуулна. Ширээн дээр хэдэн эд зүйлс тавиад түүнийг анхааралтай ажиглуул, тэгээд хүүхдээ цааш харуулж эсвэл нүдийг боосны дараа ширээн дээрхээс аль нэгийг ав. Хүүхэд ширээн дээрээс юу авсныг хэлэх ёстой. Энэ тоглоомын өөр нэг байрыг сольж тавиад ямар эд зүйлсийн байрлал яаж өөрчлөгдсөнийг хүүхэд тодорхойлно.

Гурван настай хүүхэд эцэг эх, томчуулын тусламжтайгаар үзсэн харснаа болон ямар нэгэн үйл явдлын тухай бие даан ярих чадваргүй байдаг бол зургаан настай хүүхэд харин их дуртай ярьдаг, голдуу өөрөө санаачилж ярьдаг.

Өнгөрсөн үйл явдлыг дурсан санах эрмэлзэл байгалиас хүнд заяажээ. Шинэ соргог зүйлс, үзэгдлийг дурсах эсвэл ярих болгонд орчноо танин мэдэх процесс уураг тархинд улам идэвжиж байдаг. Хүүхэд жижиг зүйлсийг хичнээн олон дурсан санана, төчнөөн удаан энэ мэдээлэл түүний тархинд хадгалагддаг. Ийм учраас болсон явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулж бай.

Хэрэв хүүхэд гунигт явдлын тухай илүү дурсан санаж байвал бүү түгш, үүнд гайхах юм байхгүй, яагаад гэвэл стресс хүүхдийн анхаарлыг ямар нэг зүйл дээр төвлөрүүлж ой санаанд үлдэхэд нөлөөлдөг гэж үздэг. Чухам ийм учраас хүүхэд эмчийн өрөөнд байсан тод өнгийн тоглоомыг биш харин хуруунаас нь хэрхэн цус авсан тухайг ярьдаг.

Зургаа ба түүнээс дээш нас 
Сургуульд орсноос хэдэн сарын дараа хүүхдийн юм тогтоох чадвар эрс нэмэгддэг, яагаад гэвэл хүүхдэд нэмэгдэл ачаалал ирж, түүний ой тогтоолыг хөгжүүлэн дасгалжуулдаг, олон шинэ үг тогтоох, тооны хүрд цэээжлэх гэх мэт. Ой тогтоолт яг булчин шиг зөв дасгал хийхэд улам сайжирч бэхждэг.

Долоон настай хүүхдэд тодорхой мэдээлэл тогтоох бяцхан заль зааж өгвөл зохино. Хэрэв тэр амьдардаг гудамжны нэрээ тогтоож чадахгүй байвал гэрийнхээ гадаа зогсож хичнээн олон хүн хажуугаар нь өнгөрч явааг харуул, мөн хэдэн хүн явж байгааг тоолсон ч болно. Үүний дараа тэр амьдарч байгаа гудамжныхаа нэрийг сайн тогтооно. Та түүнд даалгавар өгөөд мартуулахгүйн тулд танил эд зүйлсийг ашиглан сануул. Огт санаандгүй газар жишээлбэл тоглоомны машин дээр нь шүдний сойзыг тавьж, тэгвэл хүүхэд унтахын өмнө тоглоомоо хурааж байхдаа түүнийг харж, шүдээ угаах хэрэгтэйг санана. Хүүхдээ бичиг мэддэг болсны дараа чухал юмыг цаасан дээр тэмдэглэж харагдах газарт нь нааж бай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-13 04:40:20
    Хүүхдийн ёр нь монголчуудын нэг том эмгэнэл бол хятадууд малгайтай хувцас хийж өгөөд толгой нүцгэн болгосон судас нарийсаж бид өдөр бүр тэнэгрэлүүгээ явж байна