Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар өнөөдөр нээнэ. Тус балетыг манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй. Парисийн дуурийн театрт анх тавигдаж байсан Л.Делибийн энэхүү “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй. 

Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг байж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелия руу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй Сванильда Коппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Ингээд бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байрандаа орж аз жаргалтайгаар төгсөнө. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын дүр дүрслэлээр дүүрэн хошин, сэтгэл татам бүтээл юм. Уг балетыг И.Т.А.Хофманны “Сандман” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1870 онд Парисын Гранд-Опера театрт анхны тоглолт нь болжээ.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.